“ОЮУНЫ УНДРАА” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛТНУУДЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- Монгол Улсын “ Төрийн албаны тухай” хуулийн 33.6.2-д Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, тэдгээрийн талаар төрийн байгууллагуудаас хэрэгжүүлэх бодлогыг уялдуулан зохицуулахаар заасан.
- Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь сургуулийн захиргаа , Үйлдвэрчний хорооны хороонд байгуулсан “ Хамтын гэрээ”, сургуулийн жил бүрийн “ Хөдөлмөрийн дотоод журам” , “Сургуулийн дүрэм” , “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд нарийн тусгагдсан байна.
- Уг хөтөлбөр зөвхөн “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн хүрээнд хэрэгжинэ.
Хоёр. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Сургуулийн багш, ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, амралт сувилалын үйлчилгээнд хамруулах, эрүүл мэндийг нь хамгаалахтай холбогдсон асуудлыг шийдвэрлэх, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход оршино.
Гурав. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ
Зорилт 3.1. Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшлыг хууль тогтоомжийн дагуу олгох.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
- Улсын их хурал, Засгийн газраас баталсан цалингийн сүлжээг баримтлан ажилтнуудын цалинг тухай бүрт шинэчлэн тогтоож мөрдөх.
- Төрийн албан хаагчдад олгох нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг Засгийн газрын тогтоол шийдвэрийг баримтлан тогтоож олгоно.
- Төрийн албаны болон Боловсролын тухай хуулинд заасан хөнгөлөлтүүдийг үзүүлэх арга хэмжээ авах.
- Гачигдалтай болон тэмдэглэлт үйл явдал, арга хэмжээний үед олгох буцалтгүй мөнгөн тусламжийн хэмжээг жил бүр шинэчлэн тогтоон олгож байх.
- Багш, ажилтнуудад сар бүр унааны зардлыг олгох.
- Багш ажилтнуудын ажлын үнэлгээг харгалзан ур чадварын нэмэгдэл олгох.
- Багш, ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгох.
- Ганц бие, өрх толгойлсон болон шинэ гэр бүл болсон, шинэ хүүхэдтэй залуу гэр бүлд эл хөрөнгийн болон санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэх.
- Хамт олноо төлөөлөн аливаа уралдаан, тэмцээнд оролцож буй багш ажилтнуудад амжилт гаргасан тохиолдолд амжилтыг нь урамшуулах.
Зорилт 3.2. Албан тушаалийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөл боломжоор хангах
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.2.1 Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бичгийн хэрэгсэл, ширээ, сандал, компьютер, принтер, скайнер, хувилагч болон бусад техник хэрэгслэлээр хангах.
3.2.2 Албан үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай үед унаагаар хангах.
3.2.3 Ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах. /халаалт, гэрэлтүүлэг, өрөөний тохижолт, цахилгаан хангамжийн үйлчилгээ, г.м/
3.2.4 Үйлчилгээний ажилтнуудыг ажлын тусгай хувцас, хамгаалах болон үйлчилгээнд шаардагдах хэрэгсэл, материалаар тасралтгүй хангах.
Зорилт 3.3. Орон сууцны нөхцлөө сайжруулахад, орон байраар хангагдахад нь хөрөнгө санхүүгийн болон зохих туслалцаа, дэмжлэг үзүүлэх.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.3.1. Багш ажилтнуудыг амьдрах орчин нөхцлөө сайжруулах, шинээр олон сууц худалдан авахад төсөл хөтөлбөрт хамруулах.
3.3.2. Багш ажилтнуудын орон байрны нөхцлөө сайжруулах зорилгоор банкнаас зээл авахад нь зохих дэмжлэг, туслалцаа үзүүлэх.
3.3.3. Багш ажилтнууд эдэлбэр газартай болоход туслах.
Зорилт 3.4. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэх.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.4.1. Багш ажилтнуудад эрүүл мэндийн болон эрүүл аж төрөх ёсны мэдлэг боловсрол олгох.
3.4.2. Багш ажилтнуудыг жилд нэг удаа нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж шаардлагатай хүмүүст эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх, амралт сувилалд явахад нь дэмжлэг үзүүлэх.
3.4.3. Багш, ажилтнуудыг жилд 1 удаа эрүүл мэндийн 5 сорилд хамруулж чийрэгжүүлэх, бялдаржуулах арга хэмжээ авах.
3.4.4. Ажилтнуудад зориулсан чийрэгжүүлэх танхимд тогтмол хичээллэхэд таатай нөхцөл, боломжоор хангаж ажиллах.
Зорилт 3.5. Албан хаагч өөрөө өвдөж эмчлүүлж, сувилуулахад зохих дэмждэг туслалцаа үзүүлэх.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.5.1 Ээлжийн амралтаараа өөрийн болон эхнэр, нөхрийн төрсөн нутагт амрах, рашаан сувилалд явж байгаа ажилтнуудад унааны зардлыг нийтийн тээврийн үнэ тарифаар тооцон 2 жилд нэг удаа олгох.
3.5.2 Тухайн албан хаагчийн сарын цалингаас илүү төлбөртэй эмчилгээг зайлшгүй хийлгэх болсон тохиолдолд эмнэлгийн тодорхойлолт, эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг харгалзан тухайн ажилтны эмчилгээний зардалд нь тодорхой мөнгөн тусламж олгож, дэмжлэг үзүүлэх.
Зорилт 3.6. Амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.6.1. “ Аялагч багш” хөтөлбөрийг хэрэгжүүлэх
3.6.2. Эрүүл аж төрөх, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэхийг дэмжиж жилд хоёроос доошгүй удаа идэвхитэй амралт зохион байгуулах.
3.6.3. Баяр, тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан багш, ажилчдын дунд үдэшлэг, уулзалтыг улирал тутам зохион байгуулах.
3.6.4. Сургуулийн аварга шалгаруулах спортын уралдаан тэмцээнийг жилд нэг удаа зохион байгуулах.
3.6.5. Багш, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор долоо хоног бүрийн тодорхой гарагт спорт зааланд чөлөөт тоглолт явуулах.
3.6.6. Сургуулийн бялдаржуулах танхимыг байгуулж, тогтмол ашиглах.
Дөрөв. ХҮРЭХ ҮР ДҮН
4.1. Багш, ажилтнууд ажиллах нөхцөл, бололцоогоор бүрэн хангагдаж, ажлаа тав тухтай хийх орчин сайжрана.
4.2. Багш, ажилтнуудад шаардагдах техник хэрэгслэлээр бүрэн хангагдаж , тухайн үеийн тавигдаж байгаа шаардлагад нийцүүлэн ажлаа явуулах бололцоотой болно.
4.3. Төрийн албан хаагчдын цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нөхөх төлбөр тухайн үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу бүрэн тогтоогдож олгогддог асуудал хэвшил болно.
4.4. Багш, ажилтнууд үр дүнтэй ажиллаж, амжилт, үр бүтээл гаргасан тохиолдолд хууль тогтоомжийн дагуу төрөөс шагнал, урамшил хүртэх явдал шуурхай болно.
4.5. Багш, ажилтнуудын амьдрах орчин нөхцөл зохих хэмжээгээр дээшилнэ.
4.6. Багш, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах асуудал сайжирч, тэдний өвчлөл буурч, боловсролын үйлчилгээний үр дүн сайжирна.
4.7. Багш, ажилтнуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх асуудал дээшилнэ.
Тав. ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА.
Хөтөлбөрийг 2013-2022 онд жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлнэ.
Зургаа. ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ.
- Сургуулийн жил бүрийн төсөвт тусгагдсан батлагдсан хөрөнгө
- Сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хөрөнгө
- Хамт олны хандив, тусламж
- Олон улсын болон дотоодын байгууллага, иргэдийн төсөл, хөтөлбөрийн хөрөнгө, хандив, тусламж.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА