БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОЮУНЫ УНДРАА ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Нийслэлийн засаг даргын 1997 оны 06-р сарын 18 ны өдрийн А/104 дүгээр тоот захирамжаар Баянгол дүүргийн 40 жилийн түүхтэй 22-р сургууль ,байгуулагдаад 5 жил болсон шинэхэн сургууль хоёрыг нийлүүлж “ОЮУНЫ УНДРАА” нэртэй анхны цогцолбор сургууль байгуулагдаад одоо 21 жил болж байна.
Цогцолбор сургууль байгуулагдсанаас хойшхи амжилтуудаас:
- 1997-1998 онд цогцолбор сургууль болсон
- 1995, 1999 онд дүүргийн тэргүүний сургууль болсон
- 2004 онд Нийслэлийн тэргүүний сургууль болсон
- 2004 онд “ Хэрэглэгчийн найдвартай түнш байгууллага”
- 2005 онд “ Хүүхдэд ээлтэй сургууль” өргөмжлөл хүртсэн
- 2006 онд “ Нийслэлийн шилдэг өмч эзэмшигч байгууллага”
- 2007 онд Хүүхдийн хөгжлийг дэмжигч байгууллага цол өргөмжлөл
- 2009 онд Дүүргийн шилдэг сургууль
- 2009 онд ҮЭ – ийн гишүүддээ ээлтэй захирал
- 2010 онд Хэв журмын зөрчилгүй хамт олон
- 2011 онд Ардын жүжигчин,МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Д.Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн Найрал дууны уралдаанд “Тэргүүн байр”
- 2012 онд “Шилдэг менежменттэй Топ сургууль”
- 2013 онд “Дэрэн” Улсын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд 11 насны тамирчдын баг 1-р байр
- 2013 онд Баянгол дүүргийн засаг даргын нэрэмжит цэрэг спортын” Дөл” тоглолтод 3-р байр
Сургуулийн хэв шинж
- Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Оюуны-Ундраа” цогцолбор сургууль 1997-2010
- 2010 – 2013 он Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн болон СЭЗДС-тай хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай сургууль
Гадаад харилцаа
- Гадаад харилцааг эрчимжүүлж, БНХАУ, ӨМӨЗО, Солонгос, Оросын холбооны улсын зарим ижил төрлийн сургуулиудтай холбоо тогтоож багш, сурагч солилцох, туршилага судлах ажлыг төлөвлөж хэрэгжүүлнэ.
- ЮНЕСКО –н боловсрол судлалын Азийн салбар, Архангай аймгийн Их-Тамир сумын сургууль зэрэг гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажилладаг.