Хөдөлмөрийн дотоод журам

 

Хамт олны 2017 оын 09 сарын 11-ны өдрийн                                         БАТЛАВ.

хурлаар хэлэлцэв                                                                 ЗАХИРАЛ                         С.НЭРГҮЙДАВАА

 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН “ОЮУНЫ УНДРАА” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

  • Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль Төрийн албаны хууль Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 213 тоот тушаалын хавсралтыг удирдлага болгов.
  • “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн дотоод журам нь сургуулийн удирдлага, багш, ажилтан, ажилчид, суралцагчид, тэдгээрийн эцэг эхчүүд нь холбогдох хууль тогтоомжид заагдсан эрх үүргээ тус сургуулийн нөхцөлд хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хөдөлмөрийн харилцааг зохицуулах баримт бичиг мөн.
  • Дотоод журмыг сургуулийн бүх багш, ажилчид, сурагчид нэгэн адил дагаж мөрдөнө.
  • Дотоод журам нь хэлцэгдэн батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр байна.
  • Дотоод журмын хэрэгжилтэнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд хяналт тавина.

Хоёр. Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт

2.1 Үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалт

2.1.1 Захиралд зөвлөх эрхтэй захиралын дэргэдэх зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж бүрэлдэхүүнд нь захирал, ерөнхий менежер, сургалтын менежерүүд, нийгмийн ажилтнууд, ерөнхий нягтлан бодогч орох ба бүрэлдэхүүнийг захирлын тушаалаар баталгаажуулна.Захирлын зөвлөл нь үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байна. Шаардлагатай үед холбогдох албан тушаалтныг урилгаар оруулж асуудал шийдвэрлэнэ.

2.1.2 Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үүргийн дагуу

  • Сургалт болон сургалттай холбоотой бүхий л ажлын зохион байгуулалт, гүйцэтгэл, чанар, үр дүнг ерөнхий менежер, сургалт эрхэлсэн  менежерүүд
  • Багш сурагчдын дунд явагдах соёл, урлаг, спорт, сургалтаас гадуурх ажил болон бусад ажлын зохион байгуулалт, гүйцэтгэл, чанар, үр дүнг нийгмийн ажилтангууд
  • Санхүүгийн холбогдолтой бүх ажлын үр дүнг ня-бо, нярав
  • Сургуулийн орчны болон багш, ажилтнууд суралцагчдын эрүүл ахуйтай холбоотой бүхий л ажлын чанар, хүртээмж сургуулийн эмч, няравууд
  • Сургуулийн номын сангийн үйлчилгээ, ном, сурах бичгийн хангамж, номын фондын баяжилтыг номын санч, сургуулийн захиргаа болон захирлын өмнө бүрэн хариуцаж ажиллана

2.1.3 Удирдах албан тушаалтан эзгүй байгаа тохиолдолд:

  • Захирлын эзгүйд ерөнхий менежер түр орлоно.
  • Ерөнхий менежерийн эзгүйд ахлах боловсролын менежер
  • Сургалтын менежерийн эзгүйд ерөнхий менежер болон бусад менежерүүд
  • Нийгмийн ажилтанг сургалтын менежерүүд
  • Бичиг хэргийн ажилтанг номын санч
  • Няравыг аль нэг байрны нярав
  • Ня-бо-г хүн орлохгүй
  • Эмчийг аль нэг байрны эмч түр орлон ажиллана.

2.1.4 Сургуулийн ахмадын зөвлөлийн даргыг захирлын тушаалаар 4 жилийн хугацаатай томилно. Улиралд 25000 төгрөгийн урамшуулал олгоно. Ахмадын үйл ажиллагааны зардалд жилд 450000-500000 төгрөгийг төсөвт тусгуулж зарцуулна.

Гурав. Сургуулийн дотоод үйл ажиллагаа

3.1 Захирлын тушаал

3.1.1 Захирал нь Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль болон бусад хууль тогтоомжинд нийцүүлэн тус сургуулийн дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал гаргана.

3.1.2 Тушаалын төслийг бичиг хэргийн ажилтан боловсруулж захиралд хянуулсны эцэст дахин боловсруулалт хийж танилцуулан гарын үсэг зуруулж тамга даруулан баталгаажуулна.Багш ажилтан ажилд орох, чөлөөлөгдөх нөхцөлд 1% тушаалыг тухайн хүнд танилцуулж, энэ тухай тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулж авна.

3.1.3 Бичиг хэргийн ажилтан тушаалыг холбогдох хүмүүст танилцуулж, тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж, хэрэгжилтийг үндсэн тэнхимийн эрхлэгч нарт танилцуулж захиралд мэдээлнэ.

Дөрөв . Төлөвлөгөө, тайлан түүнд тавих хяналт

4.1 Сургуулийн хөтөлбөр, хөгжлийн төлөвлөгөө

4.1.1 Сургуулийн хөгжлийн хөтөлбөрийг 5-10 жилээр төлөвлөнө.

4.1.2 Хөгжлийн хөтөлбөрийг сургуулийн зөвлөлөөр хэлэлцүүлж баталгаажуулна.

4.2 Сургуулийн үйл ажиллагааны төлөвлөгөө

4.2.1 Сургуулийн жилийн үйл ажиллагаанд хөгжлийн хөтөлбөрийн эрхэм зорилго, зорилтын тухайн жилд хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн арга хэмжээнүүдийг төлөвлөх ба  нийт багш ажилтны саналыг тусган хамт олноор хэлэлцүүлж захирал баталгаажуулна.

4.2.2 Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг бүтэн жилээр (тайлангаар) дүгнэж хамт олны хурлаар хэлэлцүүлж биелэлтийг хангаж ажиллана.

4.2.3 Сургалт хүмүүжлийн ажлыг нэгдсэн графикаар удирдан явуулна.Сургалт хүмүүжлийн ажлын нэгдсэн график нь үйл ажиллагааны төлөвлөгөөний хавсралт байна.

4.3 Сургалтын ажлын төлөвлөгөө, хөтөлбөр

4.3.1 Сургалт хүмүүжлийн ажлыг 2017-2018 оны хичээлийн жилд бага боловсролд  БСШУ-ны Сайдын 2014 оны А/240, суурь боловсролд БСШУ-ны Сайдын 2015 оны А/220, ахлах боловсролд БСШУС-ын Сайдын 2017 оны А/61 тоот тушаалуудаар батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

4.3.2 Соёл хүмүүжлийн болон хичээлээс гадуурх ажил сонгон секц, дугуйланг жил бүрийн 10 сарын 1–нээс 5 сарын 1-ний хооронд багш , эцэг эх, суралцагчдийн саналыг үндэслэн тусгай нэгдсэн графикаар зохион байгуулна.

4.4 Тэнхим

4.4.1 Тэнхимийн эрхлэгч нь багш, ажилтны төлөвлөгөө хянаж тайланг хамгаалуулж нэгтгэнэ.

4.4.2 Тэнхим нь үйл ажиллагаагаа улирлаар төлөвлөн явуулна.

4.4.3 Тэнхимийн төлөвлөгөөг сургалтын менежерүүд батална.

4.4.4 Төлөвлөлтийн хэрэгжилтийг тэнхимийн эрхлэгч хамт олноороо хэлэлцэн биелэлтийг сургуулийн захиргаанд тайлагнана.

4.4.4 Багш, ажилтнууд үйл ажиллагаагаа улирлаар төлөвлөн ажиллах бөгөөд төлөвлөгөөг тэнхимийн эрхлэгч баталж биелэлтийг улирал бүр хангуулж ажиллуулна.

Тав. Дотоод ажлын зохион байгуулалт

5.1 Захирлын дэргэдэх зөвлөл 14 хоногт 1 удаа 9 цагаас хуралдана. Зөвлөгөөнд өнгөрсөн 14 хоногийн хийж гүйцэтгэсэн ажлын биелэлт үр дүн ирэх 14 хоногт хийх ажил, арга хэмжээний талаар төлөвлөнө. Мөн тэнхимийн эрхлэгч нар болон холбогдох ажилтнуудыг урилгаар оролцуулан мэдээллийг сонсон үүрэг даалгавар өгнө.

5.2 Тэнхимүүдийн цуглааныг 14 хоногт 1 удаа хийж сургалт арга зүйн болон төлөвлөгөөт болон цаг үеийн асуудлыг шийдвэрлэнэ. 7 хоногт ээлжийн бус хурал цуглаан зарлаж болно.

5.3. Сургалт-судалгаа арга зүйн зөвлөлийн ажлыг 14 хоногт 1 удаа ССАЗЗ-н ахлагч удирдан явуулна.

5.4 Хамт олны цуглааныг 14 хоногт 1 удаа хийх бөгөөд цаг үеийн шаардлагаар тогтоосон хугацаанаас өмнө зарлан хуралдуулж болно.

5.5 Дээрхи хурал цуглааны явагдах графикийг нийгмийн ажилтан гаргаж захирлаар баталгаажуулан хэрэгжилтэнд хяналт тавина.

Зургаа.Тамга,тэмдэг,хэвлэмэл хуудас хэрэглэх, хадгалах, хамгаалах, баримт бичиг хувилах, таслах, олшруулах,албан хэрэг хөтлөх, архивын нэгж болгох

6.1 Сургуулийн тамгыг ерөнхий захирал барина. Захирлын тамгыг боловсролын бичиг баримт, гадаад ,дотоод харилцаа, төсөв мөнгөний зарцуулалттай холбоотой бүх баримт бичиг, өмч, эд хогшил худалдах худалдан авах, төрийн өмчит байгууллагуудтай хийх гэрээ хэлцэл, түрээс, засвар, үйлчилгээний гэрээ, сургуулийн тодорхойлолт зэрэгт дарж баталгаажуулна.

6.2 Сургалтын менежерийн тэмдгийг сургуулийн суурь, бүрэн дунд төгсөгчдийн гэрчилгээ, тодорхойлолт тайлан мэдээ гаргах зэрэгт дарж баталгаажуулна.

6.3 Анхан шатны сургалтын менежерүүд №1,2 дунд, ахлах ангийн сургалтын менежер №3, №4 анхан шатны сургуулийн нийгмийн ажилтан №1, дунд, ахлах сургуулийн нийгмийн ажилтан №2, анхан шатны сургуулийн номын санч №1, дунд, ахлах сургуулийн номын санч №2, сургуулийн кассын тамгыг нярав, нягтлан бодох тэмдгийг ня-бо, эмчийн тэмдгийг эмч хадгална

6.4 Захирлыг эзгүй үед /гадаад, дотоод томилолтоор явах/ ерөнхий менежер тамгыг  барих ба хариуцлагыг бүрэн хүлээнэ.

6.5 Сургуулийн албан хэрэгт сургуулийн лого бүхий албан хэвлэмэл хуудсыг тогтмол хэрэглэнэ.

6.6 Албан хэрэг хөтлөлтийг “Албан хэрэг хөтлөлтийн заавар”–ын дагуу хөтөлнө. 6.7 Албан бичиг, баримтыг бичиг хэргийн ажилтан шаардлыган хэмжээнд цэгцлэн сургуулийн архивт журмын дагуу хүлээлгэн өгнө.

6.8 Сургуулийн архивыг Төрийн захиргааны байгууллага, Төрийн өмчийн болон аж ахуйн нэгж байгууллагын архивын ажлын үндсэн зааврын дагуу ажиллуулна.

6.9 Баримт бичгийг “Сургуулийн архивын дүрэм”-д заасны дагуу хувилж олшруулна.

6.10 Байгууллагын нууцад хамаарах тамга тэмдэг, өрөөний түлхүүр, ангийн журнал. Мэргэжлийн багшийн журнал, сурагчийн хувийн хэрэг , сейфний түлхүүр болон бусад бичгийг ил задгай орхих бусдад шилжүүлэх албан контортоо бусдыг байрлуулах зэргийг хатуу хориглоно.

6.11 Улсын нууцын тухай хуулийг ажилтан бүр чандлан биелүүлнэ. Байгууллагын нууцад хамаарах зүйлсийн жагсаалтыг дотоод журманд хавсаргана.

 

Долоо. Багш ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх

7.1 Багш ажилтныг ажилд авах

7.1.1 Сул байгаа орон тоон дээр ерөнхий менежр,  нийгмийн ажилтан, сургалтын менежер, эмчийг ажилд авахдаа захирал баримт бичигтэй танилцах, ярилцлага явуулсны үндсэн дээр авна.

7.1.2. Сул орон тоон дээр багшийг ажилд авахдаа сургуулийн вэб сайт болон мэдээллийн хэрэгслээр зарлал явуулж, бичиг баримтаа өгсөн багш нарыг захирлын тушаалаар томилогдсон комисс бичгээр шалгалт авч сонгон шалгаруулна.

7.1.3.Үйлчилгээний ажилтнуудыг тухайн ажлын байран дээр нягтлан бодогчоор удирдуулсан комисс  сонгон шалгаруулалт явуулж ажилд авна.

7.1.3.1 Ажилтнуудын сонгон шалгаруулалтыг дараах дарааллаар явуулна.

  • Ажилтнуудын бичиг баримт
  • Ажлын туршлага
  • Ярилцлага хийх
    • Ажилд орох багш ажилтнууд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Өргөдөл
  • Сонгон шалгаруулалтын үнэлгээ
  • Иргэний үнэмлэх
  • Нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэр
  • Гурван үеийн намтар
  • 4*6 хэмжээтэй 2% зураг
  • Урд ажиллаж байсан албан газрын тодорхойлолт
  • Эд хариуцагчаар ажиллах бол цагдаагийн газрын тодорхойлолт
  • Багшлах эрхийн үнэмлэх

7.1.5.  Дээрхи бичиг баримтыг зориулалтын тусгай хавтсанд хийсэн байна..

7.1.6.  Захирал багш, ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж тушаал гаргана.

7.1.7. Хөдөлмөрийн гэрээг байгуулсан багш ажилтанд сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, дүрэм, тухайн ажлын байрны тодорхойлолт, ХАБЭА-н зааварчилгаа өгч судлуулна.

7.2. Ажилтныг ажлаас чөлөөлөх

7.2.1. Ажилтныг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40-ийн 1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлнө.

7.2.2. Багш ажилтны ажлаас чөлөөлөгдсөн тушаалын 1%-ийг тухайн хүнд өгнө.

7.2.3. Ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд зохих тэтгэмж олгох эсэх асуудлыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.

7.2.4. Багш ажилтнууд ажлаас халагдсан тохиолдолд заавал тойрох зуруулна.

Найм. Ажил, амралтын цагийн горим

8.1 Ажлын цаг

8.1.1. Долоон хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байх бөгөөд ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байна. Сургууль 7 хоногт 5 өдөр 2 ээлжээр хичээллэнэ. Бага ангид 1-р ээлж 800 -1325, 2-р ээлж 1340-1800 хүртэл байна. Дунд, ахлах ангид 800-1325, 1340-1800 цаг хүртэл байна. Хичээл 3-11 ангид 40 минут, 1,2-р ангид 30 минутаар хичээллэнэ. Сургууль дээр орой 1930 цагаас хойш сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахгүй.

8.1.2. Багш нарын 7 хоногийн цагийн ачаалал 19 цагаас багагүй байх бөгөөд нэг өдөр заах цагийн ачаалал нь 3,8 цагаас багагүй байна.

8.1.3. Багш нар өглөө 0745 цагт ирсэн байх ба анги удирдсан багш нар ангиа хүлээн авч оруулах бөгөөд хичээл тарахад хүүхдүүдээ үдэж, цэвэрлэгээ хийлгэнэ.

8.1.4. Сонгон суралцах хичээл, секц, дугуйлангийн цагийн хуваарийг сургалтын менежер гаргаж, ирцийг бүртгэж хяналт хийнэ.

8.1.5. Анги бүр ирцийн дэвтэр хөтөлж, хичээл орсон багш бүр уг дэвтэр дээр давхар бүртгэж гарын үсэг зурсан байна. Анги удирдсан багш нар долоо хоногийн эцэст тухайн дэвтэртэй танилцаж ангийн журналын арын хуудсан дээр ирцийг тэмдэглэх ба сарын эцэст сургалтын менежерт журналаа ирцийн дэвтрийн хамт авчирч танилцуулна.

8.1.6. Ангиудын хүмүүжлийн ажилд нийгмийн ажилтан хяналт тавьж үр дүнг сар бүр дүгнэж багш нарын цуглаанд танилцуулна. Үр дүнг нийгмийн ажилтан сар бүр анги удирдсан багшийн нэмэгдэл хөлсөн дээр тооцож байна.

8.1.7. Үйлчлэгчид оногдсон талбайг 900-1300,1400-1800  цагт багтаан чанартай сайн цэвэрлэх үүрэгтэй бөгөөд цагаа сургуулийн жижүүрт өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

8.1.8. Бүх ажилчид няравын удирдлаган дор ажиллах ба сар бүр ажилчдын ажлын үнэлгээг сургуулийн захиргаанд бичгээр гаргаж өгөх ба үнэлгээн дээр тулгуурлан ажилчдын ур чадварын нэмэгдлийг 10-20% -д багтаан олгоно.

8.1.9. Анги, сургуулийн их цэвэрлэгээг баасан гараг бүр хийнэ.

8.1.10. Сургуулийн орчны Бямба гарагийн цэвэрлэгээг сургуулийн захиргаанаас гаргасан хуваарийн дагуу бага,  дунд, ахлах боловсролын тэнхимийн хийнэ.

8.1.11. Багш нарын цагийн бүртгэлийг цахим бүртгэлээр болон харьяалах сургалтын менежер, ажилтан, ажилчдын цагийн бүртгэлийг нярав бүртгэж сар бүрийн цагийн тооцоон дээр тооцож байна.

8.1.12. Хичээл болон ажлаас хоцорсон болон дутуу орсон болон ажилласан цаг  бүрийн нийлбэр 40 минут болоход 1 цагаар тооцож цалинг хасах, 24 цаг болсон нөхцөлд ажлаас чөлөөлнө.

8.2. Амралтын цаг

8.2.1. Ажилтны ээлжийн амралтыг хөдөлмөрийн тухай хуулийн 79-р зүйлийг үндэслэн гаргасан захирлын шийдвэрийн дагуу олгоно.

Ес. Цалин хөлс, шагнал, урамшуулал, тэтгэмж, түр чөлөө

9.1. Цалин хөлс

9.1.1. Багш ажиллагсдын үндсэн цалинг Засгийн газраас тогтоосон цалингийн сүлжээ, ажилласан жилийг харгалзан сургуулийн захиргаанаас тогтооно.

9.1.2. Багш нарын ажлыг БШУС-ын 2013/08/13 –ны өдрийн А/293, А/299 тоот тушаалын дагуу улирал бүр үнэлнэ.

9.1.3. Багш ажилтнуудыг сар бүрийн 15, 25-нд олгоно.Тогтоосон хугацаанд цалин олгоогүй нөхцөлд сургуулийн захиргаанаас багш ажилтнуудад олгоогүй хоног тутамд 0,03%-ийн алданги тооцон олгоно.

9.1.4. Багш ажилтныг баяр ёслолын үеэр ажиллуулсан бол хөлсийг 2 дахин, ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй ажил үүрэг гүйцэтгэсэн бол хөлсийг 30%, албан тушаал хавсран ажилласан бол 40%, эзгүй ажилтны ажил үүргийг орлон гүйцэтгэсэн бол цагийн хөлсийг үндсэн цалингаас тооцож олгоно.

9.1.5. Нийт цалингийн сангийн 0,05%-ийг шагнал урамшуулалд зарцуулна.Аливаа нэмэгдэл үндсэн цалингийн 40%-с хэтрэхгүй.

9.1.6. Багш нарын өдрөөр тодорхой удирдамж болзолын дагуу “Оны бүтээлч тэнхим”-ийг 250000 төгрөг, “Оны тэргүүний багш” –ийг 1 сарын үндсэн цалингаар, “Сургуулийн ур чадварын аварга багш” –ийг хагас сарын үндсэн цалингаар, шинэ жилийн баяраар “Хөдөлмөрийн аварга ажилтан” –ийг 1 сарын үндсэн цалингаар, “Дэд аварга”-ыг хагас сарын цалингаар  тус тус шагнаж урамшуулна.

9.1.7. Багш өөрөө тэмцээн уралдаан, олимпиадад амжилт гаргасан бол:

  • Улсад 1-р байр эзэлбэл 1 сарын үндсэн цалин
  • Улсад 2-р байр эзэлбэл 1 сарын үндсэн цалингийн 75%
  • Улсад 3-р байр эзэлбэл 1 сарын үндсэн цалингийн 50%
  • Тусгай байр эзэлбэл 1 сарын үндсэн цалингийн 25%
  • Хотод 1-р байр эзэлбэл 1 сарын үндсэн цалингийн 40%
  • Хотод 2-р байр эзэлбэл 1 сарын үндсэн цалингийн 30%
  • Хотод 3-р байр эзэлбэл 1 сарын үндсэн цалингийн 20%
  • Дүүрэгт 1-р байр эзэлбэл 1 сарын үндсэн цалингийн 20%
  • Дүүрэгт 2-р байр эзэлбэл 1 сарын үндсэн цалингийн 15%
  • Дүүрэгт 3-р байр эзэлбэл 1 сарын үндсэн цалингийн 10%-иар тус тус урамшуулна.

9.1.8. Багшийн бэлдсэн сурагч тэмцээн, уралдаан, олимпиадад амжилт гаргасан бол:

  • Улсад 1-р байр эзэлбэл 1 сарын үндсэн цалингийн 50%
  • Улсад 2-р байр эзэлбэл 1 сарын үндсэн цалингийн 30%
  • Улсад 3-р байр эзэлбэл 1 сарын үндсэн цалингийн 25%
  • Тусгай байр эзэлбэл 1 сарын үндсэн цалингийн 20%
  • Хотод 1-р байр эзэлбэл 1 сарын үндсэн цалингийн 25%
  • Хотод 2-р байр эзэлбэл 1 сарын үндсэн цалингийн 20%
  • Хотод 3-р байр эзэлбэл 1 сарын үндсэн цалингийн 15%
  • Дүүрэгт 1-р байр эзэлбэл 1 сарын үндсэн цалингийн 15%
  • Дүүрэгт 2-р байр эзэлбэл 1 сарын үндсэн цалингийн 10%
  • Дүүрэгт 3-р байр эзэлбэл 1 сарын үндсэн цалингийн 5%-иар тус тус урамшуулна. Эдгээр урамшууллыг тухайн хүний гаргасан хамгийн дээд амжилтаар тооцон 1 удаа олгоно.

9.1.9. Ерөнхий шалгалтанд улс, хот, дүүрэг сургуулийн дунджаас дээгүүр оноо авсан багшид 1 удаа үндсэн цалингийн 20 хүртэлх хувийн урамшуулал олгоно.

9.1.10. Тэнхимийн хурлаар хэлэлцэгдсэн багш, сурагч, эцэг эхэд зориулсан гарын авлага, зөвлөмж зэрэг багш нарын бүтээлийг Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн хамтын гэрээнд заасны дагуу урамшуулал олгоно.

9.1.11. Ажилтны хөдөлмөрийн амжилт, гавьяаг үнэлж төрийн шагнал, одон медаль, удирдах дээд байгууллагын шагналд тодорхойлохдоо анхан шатны нэгжээс дэвшүүлж, захирлын дэргэдэх зөвлөл, хамт олны хурлаар хэлэлцэнэ.

9.1.12. Эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэлтэй ажиллаж буй зарим багш, ажилчдыг шинэ жилийн баяр,багш нарын баяр, цагаан сар, улсын баяр болон тодорхой хугацаанд цалингийн 20 хүртэл хувиар урамшуулна.

9.1.13. Багш нарын өдрөөр болон сургуулиас зохион байгуулсан тэмцээн уралдаанд амжилт гаргасан багш нарыг сургуулийн захиргаа, үйлдвэрчний хороо хамтран шагнаж урамшуулна.

9.2 Тэтгэвэр, тэтгэмж, олговор, нөхөн төлбөр

9.2.1. Ажилтанд тэтгэвэр, тэтгэмж, олговор, нөхөн төлбөр олгох асуудлыг МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль. Төрийн албаны тухай хууль, Боловсролын тухай хууль болон хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

9.3 Түр чөлөө

9.3.1. Суралцагчдад хүндэтгэн үзэх шалтгаантай бол 1-3 өдрийн чөлөөг сургалтын менежер өргөдлийг үндэслэн олгоно. 4-с дээш хоногийн чөлөөг захирал олгоно.

9.3.2. Багш, ажилтанд 2 өдрийн чөлөөг сургалтын менежер, нярав, түүнээс дээш хоногийн чөлөөг өргөдөл, холбогдох бичиг баримтыг үндэслэн /хүндэтгэн үзэх шалтгаантай бол/ захирал цалингүй олгох ба ажлыг бусдаар орлуулах ба хавсруулан гүйцэтгүүлнэ.

9.3.3. Багш, ажилтан ажилдаа ирж чадаагүй хүндэтгэх шалтгаан гарвал заавал урьдчилан мэдэгдэнэ. Эс тэгвээс ажлаа тасалсанд тооцно.

Арав. Хариуцлагын тогтолцоо

10.1.1 Ноцтой зөрчил гэдэгт сургууль их хэмжээний /100,0-аас дээш төгрөгийн/ эд хөрөнгийн хохирол учруулахад ажлаас чөлөөлнө. Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх ажил албан тушаалын жагсаалтыг захирлын тушаалаар баталж мөрдөнө.Эд хариуцагч эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулан уг гэрээний дагуу хариуцлага тооцуулна.

10.1.2 Ажлын байранд багш ажилчид, суралцагчид архи болон мансууруулах бодис хэрэглэхийг хатуу хориглоно. Ажлын байранд архи хэрэглэсэн ба хэрэглэсэн үедээ хичээл заах ажил үүрэг гүйцэтгэсэн бол ажлаас чөлөөлнө. / Хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэн/

10.1.3 Ноцтой зөрчил болон ёс зүйн зөрчил  гаргасан багш ажилчдыг Захирлын дэргэдэх  зөвлөлийн хурлаар оруулан хөдөлмөрийн гэрээг цуцална.

10.2 Ёс зүйн зөрчилд дараах зөрчлийг тооцно. Үүнд :

  • Сургуулийн сургалтын бодлого болон хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг мушгин гуйвуулах, сөрөг мэдээлэл тараах
  • Сурагчидтай зүй бусаар харьцах /биед гэмтэл учруулахаар зодож занчих, элдэв хараалын үгээр хамт олныг гутаан доромжлох/
  • Сурагчдыг ялгаварлан гадуурхах
  • Сурагчдаас мөнгө төгрөг нэхэх, ном зарах, эд материал авах
  • Сурагчдыг хувийн зорилгод ашиглах, хөдөлмөрлүүлэх, сургалтын ажлаас чөлөөлөх
  • Худал хэлж бусдыг залилах
  • Бусдын эрх чөлөөнд халдах
  • Хамт олны зөвшөөрөлгүйгээр хамт олныг төлөөлөн ярих, бусадтай харьцах
    • Ёс зүйн доголдол гаргасан багш ажилчдын асуудлыг сургуулийн хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, уг дотоод журмын холбогдох заалтуудаар шийдвэрлэнэ.
    • Хэрвээ шаардлагатай бол хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.

10.3 Хөдөлмөрийн сахилга зөрчсөнд дараах зүйлүүдийг тооцно.

  • Ажил таслах
  • Багшийн хөдөлмөрийг үнэлэх ажлаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зайлс хийх
  • Үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэхгүй байх
  • Өөрөө хулгай хийх болон бусад хулгай хийх нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх
  • Сургуулийн захиргааны зөвшөөрөлгүйгээр сургуулийн эд хогшлыг гадагш дур мэдэн зөөх, бусдад ашиглуулах, хувьдаа ашиглах
  • Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ажлын хариуцлага алдах
    • Сахилгын зөрчил гаргасан сурагчдыг ангийн хамт олны хурал, Сурагчдын Зөвлөлийн хурал, Багш нарын зөвлөлийн хурлаар шат дараалан авч хэлэлцэх ба багш нарын зөвлөлийн хурлын шийдвэрийг сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.

 

Арван нэг. Багш ажилтны эрх үүрэг

11.1 Ажилтан дор дурдсан эрх эдэлнэ.

11.1.1 Ажилтан нь хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах

11.1.2. Цалин хөлс тэтгэвэр тэтгэмж авах амрах,

11.1.3. Өөрөө болон төлөөллийн байгууллагаараа эрх хууль ёсны ашиг сонирхол хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ хэлэлцээрт заасан эрх хөнгөлөлт эдэлнэ.

11.2 Ажилтан дор дурдсан үүрэг хүлээнэ.

11.2.1 Ажилтан Монгол Улсын үндсэн хууль төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль тогтоомж хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж ажиллана.

11.2.2 Үйлдвэрлэл үйлчилгээний технологийн горимыг чанд сахиж биелүүлэх үүрэг даалгаварыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж ажлын цагийг үр бүтээлтэй ашиглана.

11.2.3 Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам зааврыг хөдөлмөрийн үйл ажиллагаандаа чанд мөрдөнө.

Арван хоёр. Ажил олгогчийн эрх үүрэг

  • Ажил олгогч дор дурдсан эрх эдэлнэ.
    • Ажил олгогч нь хууль тогтоомжинд нийцүүлэн багш ажилтны саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх,
    • Багш ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрх эдэлнэ.
  • Ажил олгогч дор дурдсан үүрэг хүлээнэ.
    • Ажил олгогч нь багш ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах
    • Ажлын байрыг хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж, ажилтны эрүүл мэндийг хамгаалах,
    • Хөдөлмөрийн дотоод журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Арван гурав. Нийгмийн асуудал, хөдөлмөрийн нөхцөл

13.1. Гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцдаг оюуны чадвартай бүтэн өнчин хүүхдийн сургалтын зардлыг 50 хувиар хөнгөлнө.

13.2. Тус сургуулийн багш ажилчдын хүүхдийг гүнзгийрүүлсэн ангийн сургалтын төлбөрөөс 50 хувиар хөнгөлнө.

13.3. Эмзэг бүлгийн хүүхдийг 30% хөнгөлөлт үзүүлнэ. /Эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй , эсвэл амьдралын түвшин хэт доогуур гэдгийг баталсан баримт бичигтэй/

13.4. Тус сургуульд суралцаж байгаа эмзэг бүлгийн сурагчдыг хорооны тодорхойлолт өөрийн өргөдөл, ирсэн зүйлсийн хэмжээг харгалзан ном сурах бичиг, хичээлийн хэрэглэлээр хангана.

13.5. Багш, ажилтныг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт жилд 1 удаа оруулна.

13.6. Багш ажилчдаас эмнэлэгт 20-аас дээш хоног ба түүнээс дээш хугацаагаар хүндээр өвдөж хэвтэн эмчлүүлсэн, мэс ажилбарт орсон тохиолдолд сургуулийн захиргаанаас хагас сарын цалинтай тэнцэх мөнгөн тусламж 1 удаа олгоно

13.7. Багш ажилчдын ар гэрт гачигдал, баяр ёслол болсон үед /өөрийн төрсөн аав ээж, ах эгч, хадам аав ,ээж/ цалинтай хотод 3 хоног, хөдөө 5-7 хоног албан ёсны баримт, өргөдлийг үндэслэн чөлөөг бичгээр олгоно.

13.8. Багш ажилчдын ар гэрт уй гашуу, баяр ёслол тохиолдсон үед /өөрийн төрсөн аав ээж, ах эгч, хадам аав,ээж/ багш нар 5000 төгрөг ажилчид 2000 төгрөгийн тусламж, сургуулийн захиргааны зүгээс 100000 төгрөгийн тэтгэмж олгоно.

13.9. Тус сургуульд ажиллаж байгаа ажилтан нас барсан тохиолдолд сургуулийн захиргаанаас 1 сарын цалинтай тэнцэх мөнгөн тусламж 1 удаа олгоно.

13.10 Амьдралын боломж муутай , өөрийн гэр оронгүй болон байгалийн гамшиг, гал түймрийн аюулд нэрвэгдсэн багш ажилтанд дээд шатны төрийн захиргааны байгууллагад уламжлан гэр олгуулах

13.11. Жилд 3 удаа эрүүл агаарт гаргаж алжаалыг тайлна.

13.12. Төрсөн нутагтаа явахад 2 жилд 1 удаа Төрийн албаны хуулинд зааснаар замын 1 талын зардлыг баталгаажсан баримтыг үндэслэн олгоно.

13.13. Үйлчлэгч, цахилгаанчин нарт ажлын нормын хувцасыг төсөвт суулган 2 жилд 1 удаа олгоно.

13.14. Багш нараас магистр , докторантурт суралцахад хөнгөлөлт үзүүлнэ. /хичээлийн цагийг зохицуулах/

13.15. Орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хамруулах

13.16.Долоо хоног бүрийн 3 дахь өдөр спортын заалаар, 1-5 өдөр чийрэгжүүлэлтийн кабинетээр үйлчилж багш ажилчдыг эрүүлжүүлэх

13.17. Сургуулийн цайны газрын үйлчилгээг сайжруулж багш, ажилчдыг халуун хоол цайгаар үйлчлэх

13.18. Өндөр настны тэтгэвэрт гарсан ахмадуудад “Ахмадын өдөр”, “Цагаан сар”-аар хүндэтгэл үзүүлж үнэ бүхий зүйлээр урамшуулна.

13.19. Тус сургуульд ажиллаж буй багш ажилтан шинээр гэр бүл болсон нөхцөлд 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно.

 

 

 

 

 

 

 

 

“ОЮУНЫ УНДРАА” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ЗАХИРГАА