Багш Д.Сайнзаяа Шатар сонирхогчдын 2019 оны Улсын аварга тэмцээнд амжилттай оролцлоо
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулан явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өчигдөр /2019.01.06/ аваргуудаа шалгарууллаа.
Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн 2018 оны арваннэгдүгээр сараас эхэлж, анхан шат, хагас шигшээ, шигшээ тэмцээнд нийтдээ 6500 гаруй шатар сонирхогч оролцсоноос 100 гаруй шатарчид өнөөдөр улсын аваргын төлөө оюун ухаанаа уралдуулав.
Энэхүү тэмцээнд Оюуны ундраа Цогцолбор сургуулийн багш Д.Сайнзаяа тусгай байрт шалгралаа. Халуун баяр хүргэе.