Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар /Цайны газар/

Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны ундраа сургуулийн хичээлийн “Б” байрны цайны газрыг түрээслэнэ.

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 2025 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн 13:00 цаг.
Материал хүлээн авах хаяг Оюуны ундраа сургуулийн хичээлийн “Б” байр. 1 давхар, Бичиг хэргийн ажилтанд
Материал нээх хугацаа, хаяг байршил         2025 оны 09 дугаар сарын 17-ний өдрийн 13:30 минут, Хичээлийн байрны “Баярлалаа” номын санд
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ         1м2=14 000₮ /Арван дөрвөн мянган төгрөг/ Нийт табайн хэмжээ 70.1 м2
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл Хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл      Оюуны ундраа сургуулийн хичээлийн “Б” байрны 70.1 м2 талбайтай  цайны газрыг  зориулалтаар түрээслэх түрэээслэгчийг ТӨБЗГ-ын 2020 оны 50, 51 дүгээр тогтоолын дагуу түрээслэгч сонгон шалгаруулна.
Оролцогчдийн бүрдүүлж ирэх материал ·       Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар

·       Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар);

·       Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт);

·       Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;

·       Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг;

·       Талбай түрээслэх үнийн санал: 1м2=14 000₮ /Арван дөрвөн мянган төгрөг/

 

Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч Оюуны ундраа сургуулийн хичээлийн “Б” байран дээр ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 77118708: 88555812 утсаар авна уу.

 

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4 хороолол. Ард Аюушийн гудамж. Холбогдох дугаар: 77118708: 88555812

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *