Мэндчилгээ

Манай вэб сайтаар зочилж байгаа улс үндэстний хөгжлийн түлхүүр, ирээдүйн чиг хараа нь болсон эрдэм оюуны их уурхай багш нар, үе үеийн ахмад багш нартаа, хайрт шавь нартаа, эцэг эхчүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье. Манай сургуулийн хамт олон Монгол улсын Боловсролын салбарт үндэсний хэмжээнд бага дунд боловсролын чанарын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлснээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боловсролын стандартыг хэрэгжүүлэн хүүхэд бүр сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлж, тэдний оролцоог хангах, улмаар хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх замаар боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Монгол улсын боловсролын чанарыг сайжруулах, олон улсын жишигт хүргэх, эрдэм боловсролтой Монгол хүн бэлтгэх нөр их ажлын хүрээнд Та бидний хамтын ажиллагаа харилцан тустай, үр өгөөжтэй байх болтугай. Эрхэм Та манай веб хуудсанд зочилсноор манай хамт олны түүх, амжилт, ажлын шинэлэг туршлагууд, боловсролын салбарын шинэлэг мэдээллүүдтэй танилцах боломжтой болно. Та бидний сурган хүмүүжүүлж буй зөв монгол хүний гэгээн оюун гийх болтугай Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн захирал С. Нэргүйдаваа