Сургуулийн түүх

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОЮУНЫ УНДРАА ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн засаг даргын 1997 оны 06-р сарын 18 ны өдрийн А/104 дүгээр тоот захирамжаар Баянгол дүүргийн  40 жилийн түүхтэй 22-р сургууль ,байгуулагдаад 5 жил болсон шинэхэн сургууль хоёрыг нийлүүлж “ОЮУНЫ УНДРАА” нэртэй анхны цогцолбор сургууль байгуулагдаад  одоо 21 жил болж байна.

            Цогцолбор сургууль байгуулагдсанаас хойшхи амжилтуудаас:

  • 1997-1998 онд цогцолбор сургууль болсон
  • 1995, 1999 онд дүүргийн тэргүүний сургууль болсон
  • 2004 онд Нийслэлийн тэргүүний сургууль болсон
  • 2004 онд “ Хэрэглэгчийн найдвартай түнш байгууллага”
  • 2005 онд “ Хүүхдэд ээлтэй сургууль” өргөмжлөл хүртсэн
  • 2006 онд “ Нийслэлийн шилдэг өмч эзэмшигч байгууллага”
  • 2007 онд Хүүхдийн хөгжлийг дэмжигч байгууллага цол өргөмжлөл
  • 2009 онд Дүүргийн шилдэг сургууль
  • 2009 онд ҮЭ – ийн гишүүддээ ээлтэй захирал
  • 2010 онд Хэв журмын зөрчилгүй хамт олон
  • 2011 онд Ардын жүжигчин,МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Д.Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн Найрал дууны уралдаанд “Тэргүүн байр”
  • 2012 онд “Шилдэг менежменттэй Топ сургууль”
  • 2013 онд “Дэрэн” Улсын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд 11 насны тамирчдын баг 1-р байр
  • 2013 онд Баянгол дүүргийн засаг даргын нэрэмжит цэрэг спортын” Дөл” тоглолтод 3-р байр

Сургуулийн хэв шинж

  • Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Оюуны-Ундраа” цогцолбор сургууль 1997-2010
  • 2010 – 2013 он Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн болон СЭЗДС-тай хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай сургууль

 Гадаад харилцаа

  • Гадаад харилцааг эрчимжүүлж, БНХАУ, ӨМӨЗО, Солонгос, Оросын холбооны улсын зарим ижил төрлийн сургуулиудтай холбоо тогтоож багш, сурагч солилцох, туршилага судлах ажлыг төлөвлөж хэрэгжүүлнэ.
  • ЮНЕСКО –н боловсрол судлалын Азийн салбар, Архангай аймгийн Их-Тамир сумын сургууль зэрэг гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажилладаг.