Хөгжлийн хөтөлбөр

АГУУЛГА

 

Нэг. ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА                 2-3     
1.1.        Хөтөлбөрийн  зорилго, үндсэн асуудал. 2
1.2.        Хөтөлбөрийн хамрах хүрээ, хугацаа 2
1.3.        Хөтөлбөрийн бүтэц, зохион байгуулалт 3
Хоёр. СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ                     4-9
2.1.        Сургуулийн түүхийн товчоон 4-7
2.2.        Хүрсэн түвшин, ололт амжилтууд 7
2.3.        Сургуулийн хэв шинж 7
2.4.        Гадаад харилцаа 7
2.5.        Тулгамдсан асуудлууд 8-9
Гурав. ХӨТӨЛБӨРИЙН  БОДЛОГЫН ЗОРИЛГО, СТРАТЕГИУД, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ. 10-17
3.1.        Сургуулийн эрхэм зорилго 10
3.2.        Сургуулийн зорилго, стратегиуд 11
3.3.        Дунд хугацааны  үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт 12-17
Дөрөв. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БИЙ БОЛОХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДАГДАХ НӨӨЦИЙН ТООЦОО 18-20
4.1.        Хэрэгцээний урьдчилсан тооцоо 18-20
4.2.        Шаардагдах санхүүгийн тооцоо 20
Тав. ХӨТӨЛБӨРИЙН  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ. 21-23
5.1.        Хөтөлбөрийн  удирдлага, зохион байгуулалт, нэгжүүдийн үүрэг хариуцлага. 21-22
5.2.        Хяналт-шинжилгээ. 22-23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэг. ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН  ТАНИЛЦУУЛГА

  • Хөтөлбөрийн зорилго, үндсэн асуудал.

Сургуулийг 2013-2022 онд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр  нь сургуулийг хөгжүүлэх талаар 2022 он хүртэлх хугацаанд баримтлах урт хугацааны стратеги, үндсэн чиглэлийг тодорхойлоход чиглэгдэнэ.

Сургуулийг 2013-2022 онд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр  нь:

  • Боловсролын үйлчилгээг хүртээмжтэй чанартай болгох
  • Сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох
  • Сургуулийн болон сургалтын материаллаг баазыг  сайжруулах, хүүхэд сурч, хөгжих таатай орчинг бий болгох
  • Хүүхдийг эрүүл аюулгүй орчинд  хөгжүүлэх, төлөвшүүлэх, нийгэмшүүлэх замаар зөв хүн бий болгох
  • Багшийн хөгжлийг хангах, тэдгээрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг үндсэн асуудлуудыг шийдвэрлэх стратегийн шийдлүүдийг танилцуулж байна.
  • Хөгжлийн хөтөлбөрийн хамрах хүрээ, хугацаа

Сургуулийг 2013-2022 онд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр  нь тухайн сургуулийн бүхий нэгжүүдийг хамарсан төлөвлөлтийн баримт бичиг юм. Хөгжлийн хөтөлбөр нь 2022 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөө нь 2013-2017, 2018-2022 он хүртэл таван жилийн давтамжтай хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн болно.

  • Хөгжлийн хөтөлбөрийн бүтэц, зохион байгуулалт

Сургуулийг 2013-2022 онд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр  нь:

А. Сургуулийн хөгжлийн түүх, өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд,

Б. Бодлогын зорилт, стратеги /2013-2022/

В. Дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилтийн үр дүнг үнэлэх үзүүлэлт, /2013-2017, 2018-2022/

Г. Хөтөлбөрийг  хэрэгжүүлэх хугацаанд бий болох хэрэгцээ, шаардагдах нөөцийн тооцоо.

Д. Хөтөлбөрийг  хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт, хяналт-шинжилгээ гэсэн таван үндсэн хэсгээс бүрдэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зураг 1. Хөгжлийн хөтөлбөрийн бүтэц, зохион байгуулалт.                Зураг 1

Сургуулийн нэгдсэн үнэлгээ, оношлогоо

Бодлогын зорилго, стратегиуд

/2013-2022/

Дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө /2013-2017/ Богино хугацаа-ны төлөвлөгөө
Бодлогын зорилго, стратегиуд /2013/2022/ Сургуулийн  түвшинд Хүслийн зорилго  

 

Эрхэм зорилго, тэргүүлэх зорилтууд
Нэгжийн түвшинд Хүртээмж Чанар, нийц Менежмент Зорилго Стратеги
Товлосон зорилт
Дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө /2013-2017/ Хөтөлбөрийн түвшинд Хүртээмж Чанар, нийц Менежмент  

 

Хэрэгжүүлэх хөтөлбөр
Хөтөл-бөрийн бүрэл-дэхүүн, үйл ажиллагаа
Арга хэмжээ
Үр дүнг үнэлэх үзүүлэлт, магадлах эх сурвалж Хүртээмж Шууд гарах үр дүн
Чанар Дам үр дүн
Үр ашиг
Үр нөлөө Нөлөөт үр дүн  

 

Нийц
Хэрэгцээ, санхүүгийн тооцоо Хэрэглээний тооцоо
Санхүүгийн тооцоо
Удирдлага, зохион байгуулалт, хяналт-шинжилгээ Төлөвлөгөөний удирдлага Сургуулийн захиргааны манлайлал үүрэг хариуцлага
Нэгжүүдийн хоорондын уялдаа холбооны зохицуулалт
Орон нутгийн удирдлагын хүлээх үүрэг хариуцлага
Эцэг эх, олон нийт, иргэдийн оролцоо
Бүх талын түншлэл
Хяналт-шинжилгээ-үнэлгээ Үр дүнгийн байнгын хяналт
Нэгжүүдийн жил бүрийн ажлын тайлан, үнэлгээ
Сургуулийн нэгдсэн хяналт-шинжилгээ
Сургуулийн нэгдсэн үнэлгээ, оношлогоо

 

 

 

 

 

 

 

Хоёр. СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

 

2.1.Сургуулийн түүхийн товчоон.

1997 онд Монгол Улсын Засгийн Газар, Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлсэн  “Боловсролын Салбарын Хөгжлийн Хөтөлбөр-1”-ийн /1997-2002 онд хэрэгжсэн 16.5 сая ам.долларын санхүүжилт бүхий хөтөлбөр/  хүрээнд явагдсан боловсролын шинэчлэлийн нэг чухал зорилт нь сургалтын байгууллагын зохистой бүтэц, хэв шинж, байршил, хүний нөөцийг оновчтой байршуулах явдал байв.

Энэ зорилтын хүрээнд Монголын анхны цогцолбор сургууль “Оюуны ундраа” цогцолбор сургууль Нийслэлийн Засаг даргын 1997 оны 06 сарын 18-ны өдрийн А/104 тоот захирамжаар Баянгол дүүргийн 22.96 дугаар сургуулиудыг түшиглэн байгуулагджээ.

            Цогцолбор сургуулийн  нэршилийн тухайд хичээлийн эрхлэгч М.Маамуу  толь бичгээс шүүрдэн “Оюуны ундарга” гэсэн нэрийг санал болгоход захирал П.Ганхуяг үгийн утга санааг тайлбарлуулсны эцэст “ундарга” гэдгийг “ундраа” болгон өөрчилж “Оюуны ундраа” хэмээн нэрлэгдсэн түүхтэй аж.

Сургуулийн бүтцийн хувьд  бага сургууль /хичээлийн А байр/, дунд, ахлах сургууль /хичээлийн “Б” байр/ гэсэн зохион байгуулалтанд оруулж, багш, ажилтнууд, суралцагчдыг байршуулан,  1997-1998 оны хичээлийн жилийг  115 багш ажилчидтай, 1-10 ангийн 64 бүлэгт 2150 суралцагчидтайгаар эхлүүлсэн байна.

            Цогцолбор сургуулийн анхны захирлаар П.Ганхуяг, анхан шатны сургуулийн хичээлийн эрхлэгчээр Т.Мөнхбаатар, Б.Даваа, дунд, ахлах сургуулийн хичээлийн эрхлэгчээр М.Маамуу Ч.Цэнд-Аюуш, нийгмийн ажилтнаар Г.Пагма /1997-2001/, Ч.Чанцал /2001-2002/,  Г.Маруся  нар томилогдон ажилласан байна. 2003 оноос  сургалтын менежерээр Н.Гомбо,  Ч.Чанцал нар ажиллаж эхэлжээ.

 Цогцолбор сургууль байгуулах явдал нь дан ганц тушаал, шийдвэр гаргаад биелэх төдий асуудал бус тогтолцоо, бүтцийн хувьд цоо шинэ төдийгүй хүмүүсийн хэвшсэн сэтгэлгээ, өөрчлөлтийг үл хүлээн авах, буруушаах хандлага, сургууль, сургуулиараа талцах, үл дасан зохицох  явдал зэрэг олон сөрөг үзэгдлийг сөрөн богино хугацаанд хамт олныг бүрэлдүүлэх, төлөвшүүлэх, сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох, сургуулийн материаллаг ба азыг бэхжүүлэх, сургалтын таатай орчин бүрдээлэх талаар тухайн үеийн удирдлагын баг богино хугацаанд чадварлаг зохион байгуулж чадсан гавьяатай.

            Мөн цогцолбор сургууль  байгуулагдсанаар нэг нэгж секцэд хамрагдах  мэргэжлийн багш нарын тоо олширч, бие биенээсээ харилцан суралцах өөрөөр хэлбэл “багш ажлын байран дээрээ хөгжих” боломж бүрдэн,  багш нар  мэдлэг боловсрол,  арга зүй, ур чадвараа  нэгтгэн ажилласнаар богино хугацаанд тодорхой үр дүнд хүрсэн байна. Сургуулийн захиргааны зүгээс “….сургалтын  чанар үр ашгийг  дээшлүүлэх гол хөдөлгүүр бол багшийг хөгжүүлэх  явдал” хэмээн үзэж Боловсролын хүрээлэнд  хүсэлт тавьж, хэд хэдэн удаагийн мэргэжил-ур чадварын уралдааныг өөрийн сургууль дээр хамтран зохион байгуулж,  тэргүүний багш нарын  туршлагыг  судлуулах,  мэргэжил бүрийн багш нар  хамтран түшиц кабинет байгуулах, сургалтын таатай орчин бүрдүүлэх, тэргүүний багш, сурагчдын сурталчлах зэрэг ажлыг  зохион байгуулсны үр дүнд дүүрэг, хот,  улсын түшиц кабинетүүд бий болж,  багш нарын идэвх оролцоо нэмэгдэн, сурагчдын сурлагын амжилт, чанар жилээс жилд ахиж, тодорхой үр дүнд хүрсэн байна. Тухайлбал,  дүүрэг,  хот, улсын мэргэжил-ур чадварын уралдаанд түүх-нийгмийн багш С.Долгорсүрэн, газар зүйн багш С.Даваа, монгол хэл-уран зохиолын багш Л.Бямбасүрэн, Ш.Шагдаржав, Д.Хишигсүрэн, Б.Чимгээ, математикийн багш Д.Сайнзаяа, физикийн багш Г.Мөнхтуул, гадаад хэлний багш Х.Оюун, Ж.Цэнджав, биеийн тамирын багш Б.Гунгаа, н.Алданыш, технологийн багш н.Туяа, хими-биологийн багш А.Энхтогтох, Д.Норджав зэрэг олон аваргууд төрж, байнгын “Нээлттэй  хичээл”-тэй  олон багш буй болсон байна.

           Мөн сургуулийн гадаад дотоод харилцааг өргөжүүлэх, имидж нэр хүндийг өсгөх,  сургалтын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор 1998 онд Архангай аймгийн Их Тамир сумын сургуультай шефийн холбоо тогтоож, 1999 оноос эхлэн улсын хэмжээнд ахмад багш Б.Гунгаагийн нэрэмжит хөнгөн атлетикийн тэмцээн, 2000 оноос “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн нэрэмжит “Өгүүлбэртэй бодлогын олимпиад”-ыг зохион байгуулж, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг нээн хичээллүүлж эхэлсэн байна.  Үүний үр дүнд тус цогцолбор сургууль нь               2000.2002 онуудад Баянгол дүүргийн “Тэргүүний сургууль”, 2003 онд “Нийслэлийн тэргүүний сургууль”,       2004 онд “Хэрэглэгчдийн найдвартай түнш  байгууллага”, “Хүүхдэд ээлтэй шилдэг сургууль”-иар шалгарсан байна.

         2005 оны 9 сараас тус сургуулийн захирлаар С.Нэргүйдаваа томилогдон ирж, түүний удирдлагын багт  сургалтын менежер Н.Гомбо, Ч.Чанцал, Т.Мөнхбаатар, Б.Даваа, нийгмийн ажилтан …………….. нар ажиллажээ.

          2005-2006  оны хичээлийн жилээс  сургуулийн дотоод бүтцийг өөрчлөн байгалийн ухааны, хэл-иргэншлийн, гадаад хэлний, гоо зүй-технологи, бага анги  гэсэн 5  тэнхимтэй, 1.2.3.4.5 ангийн, математикийн, физик-мэдээлэл зүйн, хими-биологийн, түүх-газар зүйн, монгол хэл-уран зохиолын, гадаад хэлний, технологийн, биеийн тамирын, дуу хөгжмийн   мэргэжлийн сургалт арга зүйн зөвлөлүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. 2005 онд  “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар, 2006 онд  “Нийслэлийн шилдэг өмч эзэмшигч байгууллага”-аар тус тус шалгарсан байна.

Зураг 2. Сургуулийн бүтэц                                                                             Зураг 2

 

          2007-2008 оны хичээлийн жилээс  сургуулийн удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулж дэд захирлаар Ч.Цэнд-Аюуш, ахлах, дунд ангийн сургалтын менежерээр  Н.Гомбо, Ч.Чанцал, бага сургуулийн сургалтын менежерээр Т.Мөнхбаатар, Л.Бямбасүрэн, нийгмийн ажилтнаар А.Өнөрмаа, Г.Зулцэцэг нар ажиллаж эхэлжээ. Энэ хичээлийн жилд  цогцолбор сургууль байгуулагдсаны 10 жилийн ойг угтаж олон бүтээлч ажил өрнүүлсэн бөгөөд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, UB паласт хүндэтгэлийн хурал, нэгдсэн концерт тоглон, “Оюун ундраасан он жилүүд” номыг хэвлэн гаргаж, “МОНГОЛ УЛСЫН АНХДАГЧ, УУГАН ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ” гэсэн батламж, “Хүүхдийн хөгжлийг дэмжигч байгууллага” өргөмжлөлийг хүртсэн байна.

         2008-2009 оны хичээлийн жилээс сургуулийн нэгжүүдийн бүтцийг томсгон, хөндлөн тогтолцоонд шилжүүлэн  бага боловсрол,  суурь боловсрол, ахлах боловсрол гэсэн тэнхимүүд, монгол хэл уран зохиол, түүх, нийгмийн ухаан-газар зүй, гадаад хэл, матемитик, физик-мэдээлэл зүй, хими-биологи, биеийн тамир, технологи-гоо зүйн мэргэжлийн секцүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж, ахлах боловсролын сургалтын менежерээр Ч.Цэнд-Аюуш, суурь боловсролын сургалтын менежерээр Т.Жаргалсайхан, бага боловсролын сургалтын менежерээр Л.Бямбасүрэн, Г.Манлайбаатар, нийгмийн ажилтнаар А.Өнөрмаа, Д.Лхамсүрэн нар ажиллажээ. 2009 онд Баянгол дүүргийн “Шилдэг сургууль”-иар, 2010 онд “Монгол улсын шилдэг менежменттэй сургууль”, “Хэв журмын зөрчилгүй хамт олон” болсон.

            2011 онд тус сургуулийн захирал С.Нэргүйдаваа, багш Ж.Лхагважав нар “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн захирал З.Байгалмаатай хамтран “Аялагч хүүхэд” төслийг бичин УИХ-ын гишүүний багцаас 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч том оврын  автобус, гал тогооны хэрэглэл бүхий 2 гэр, цахилгааны жижиг үүсгүүр, камер, фото аппарат зэрэг зүйлсийг худалдан “Аялагч хүүхэд”, “Аялагч багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг төслийн  “Байгаль дахь сургалт” хөтөлбөр нь БСШУЯ-ны шилдэг технологийн санд тус сургуулиудын захирлуудын зохиогчийн эрхтэйгээр   бүртгэгдсэн байна.

             2012 онд БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар хичээлийн “Б” байрын 3 давхарын өргөтгөлийг  Монгол улсад  анх удаа канад технологиор бариулж,  суудлын тоог 460-аар нэмэгдүүлсэн, сургуулийн гадаад талбайд  Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хөл бөмбөгийн ногоон талбай, биеийн тамирын талбай байгуулсан ба сургуулийн компьютерийн кабинетийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, анги танхим, өрөө тасалгааг  компьютержүүлэн нийтэд нь шилэн кабель болон утасгүй интернетэд холбон сургалтын удирдлагын мэдээллийн системийг цахимжуулан “Цахим сургууль” болсоноор барахгүй СЭЗДС-тай хамтарсан математик-англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг явуулж эхэлсэн байна.

             2013 онд БОАЖЯ болон олон улсын STEP сантай хамтран 20 сая төгрөгийн өртөгтэй 2000 ном, 10 гаруй сая төгрөгийн эд хогшил, техник хэрэгсэл бүхий “Баярлалаа” бяцхан номын санг байгуулан ашиглалтанд оруулсан байна. Энэ ондоо Баянгол дүүргийн “Оны шилдэг нийгмийн хариуцлагатай боловсролын байгууллага”-аар шалгарсан байна.

             2013-2014 оны хичээлийн жилд Баянгол дүүргийн хэмжээнд сургалтын менежерүүдийг сэлгэн ажиллуулах  болж, ингэснээр  ахлах боловсрол хариуцсан менежерээр Ж.Лхагважав, суурь боловсрол хариуцсан менежерээр Д.Лхамсүрэн, бага боловсрол хариуцсан менежерээр Л.Цэрэндулам, С.Уранчимэг, нийгмийн ажилтнаар А.Өнөрмаа, Д.Пунсалбодь нар ажиллажээ. 2014 онд БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар баригдсан ….. төгрөгийн өртөг бүхий 640 хүүхдийн суудал бүхий бага сургуулийн хичээлийн байрыг  ашиглалтанд хүлээн авч, БНСУ болон Хэнтий аймгийн Батширээт сумын сургуультай багш-сурагч солилцоо хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж,  эцэг эх, сурагчид, гадны байгууллага, иргэдийн  хандив тусламжтайгаар  дотоодын радио нэвтрүүлгийн төвтэй болсон байна.

 

2.2. Хүрсэн түвшин, ололт амжилтууд

  • 1999 онд “БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ”
  • 2003 онд “НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ”
  • 2004 онд “ХЭРЭГЛЭГЧДИЙН НАЙДВАРТАЙ ТҮНШ БАЙГУУЛЛАГА”
  • 2004 онд “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ”
  • 2005 онд “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ ХАМТ ОЛОН”
  • 2006 онд “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ӨМЧ ЭЗЭМШИГЧ БАЙГУУЛЛАГА”
  • 2007 онд “ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА”
  • 2007 онд “МОНГОЛ УЛСЫН АНХДАГЧ, УУГАН ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ”
  • 2009 онд “БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ СУРГУУЛЬ”
  • 2010 онд “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛЬ”
  • 2010 онд “ХЭВ ЖУРМЫН ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН”
  • 2013 онд “БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЫ ШИЛДЭГ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА”
  • 2016 онд “НИЙСЛЭЛИЙН 2016 ОНЫ ТЭРГҮҮНИЙ ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛЬ”

2.3. Сургуулийн хэв шинж

  • Энгийн
  • Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт
  • СЭЗИС-тай хамтарсан математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт

2.4. Гадаад харилцаа

  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол Үндэсний сургууль
  • Архангай аймгийн Их тамир сумын бүрэн дунд боловсролын сургууль
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын бүрэн дунд боловсролын 2 дугаар сургууль
  • Хэнтий аймгийн Батширээт сумын бүрэн дунд боловсролын сургууль
  • Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын бүрэн дунд боловсролын сургууль

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.5. Тулгамдсан асуудлууд

2.5.1. Сургуулийн үйл ажиллагаанд хийсэн дотоод орчны шинжилгээ.

Хүснэгт 1

Дотоод орчны шинжилгээ
Улс төр, эрх зүйн орчин Давуу тал Сул тал
–       Сургуулийн дотоод  эрх зүйн орчин бүрдсэн

–       Төвлөрөл саарсан

–       Сургуулийн хэтийн төлөвлөгөөтэй болсон

–       Ажиллагчдын хууль эрх зүйн мэдлэг сайжирсан

–       Зарим нэг эрхийн актын хэрэгжилт хангалтгүй

–       Ажлын хариуцлага алдах явдал

Эдийн засгийн орчин –       Гадаад дотоодын байгууллага, иргэдээс дэмжлэг хүлээсэн

–       Сургуулийн байршил, тохижолт, материаллаг болон сэтгэл зүйн орчин сайн

–       Суралцагдын ар гэрийн зүгээс анхаарал сайн

–       Сургууль хөгжүүлэх санг зүй зохистой ажиллуулах боломжтой.

–       Санхүүгийн эх үүсвэрийн төрөл хэлбэрийг олшруулах боломжтой.

–       Төсвийн хомсдолтой

–       Багш нарын нийгмийн асуудлыг бүрэн шийдэж чадаагүй

–       Сургалтын хэрэглэгдэхүүн, зарим нэг тоног төхөөрөмж дутагдалтай

–       Сургуулийн зарим хөрөнгө элэгдэж хуучирсан

–       Багш, ажилчдын цалин хангалттай бус

Нийгмийн орчин –       Суралцагчид боловсролын ач холбогдол үнэлэмжийг ойлгосон

–       Сургууль завсардалт багассан

–       Суралцагчид мэдээлэл авах гадаад дотоод орчин бүрдсэн

–       Эрэлт сайтай

 

–       Багш нарын сэтгэлгээний хоцрогдол, өөрчлөлтийг хүлээн авах байдал харилцан адилгүй

–       Хүүхдийн тооны асуудал

Технологийн орчин –       Гүнзгийрүүлсэн сургалт явуулах туршлага хуримтлагдсан

–       Ном сурах бичгийн хангамж сайтай

–       Багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан

–       Мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийн жин нэмэгдсэн

–       Компьютерийн хангамж сайн, интернетэд холбогдсон.

–       Багш нарын англи хэл, компьютерийн мэдлэг муугаас мэдээлэл олж авах явдал хязгаарлагдмал

–       Хуучирсан арга барилаас салахгүй байх явдал

–       Сургалтын агуулга, хөтөлбөр ойр ойрхон өөрчлөгдөж байгаа байдал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.5.2. Сургуулийн үйл ажиллагаанд хийсэн гадаад орчны шинжилгээ.

Хүснэгт 2  

Гадаад орчны шинжилгээ
Улс төр, эрх зүйн орчин Боломж Аюул занал
–       Хууль эрх зүйн орчин бүрдсэн

–        Шинэчлэлийн бодлого тогтвортой залгамж чанартай байх боломжтой

–       Улс төрийн байдал тогтвортой

–       Зарим нэг хуулийн зүйл заалтын чөдөр тушаа

–       Сонгуулийн үр дүнгээс шалтгаалан орон нутгийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын  удирдлагуудын ойр ойрхон халаа сэлгээ

 

Эдийн засгийн орчин –       Гадаад, дотоодын байгууллагуудаас боловсролын салбарт төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

–       Улс эх орны эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа

 

–       Төсвийн хэлэлцүүлгийн шат дамжлага бүр дэх төсвийн таналт

–       Төсвийн хомсдлоос төлөвлөсөн ажил биелэгдэхгүй байх

–       Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт

 

Нийгмийн орчин –       Гадаад, дотоодын байгууллага иргэдтэй хамтран ажиллах

–       Эцэг эхчүүдийн зүгээс сургуулийн амьдралд  оролцох оролцоо нэмэгдэж байгаа

–       Багшийн мэргэжлийн үнэлэмж буурснаар чанар муутай багш бэлтгэгдэх болсон

–       Олон шашны нөлөө, нийгмийн бусмармаг үйлдлийн нөлөөнд хүүхдүүд амархан өртөх болсон.

–       Суралцагчдын ар гэрийн амьжиргааны түвшин доогуур байгаа явдал

Технологийн орчин –       Сургуулийн болон сургалтын орчинд шинжлэх ухаан техник, технологийн дэвшил нэвтрэх боломжтой.

–       Цахим технологи, интернетийн мэдээллээр хүн ажлын байран дээрээ хөгжих боломжтой

–       Мэдээллийн хяналтгүй байдал суралцагчдад сөргөөр нөлөөлөх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гурав. ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН БОДЛОГЫН ЗОРИЛТ, СТРАТЕГИ.

 3.1. Сургуулийн хэтийн болон эрхэм зорилго                                            Зураг 3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.2. Сургуулийн зорилго, стратегиуд /2013-2022/        

 Хүснэгт 3.

Зорилго Хэрэгжүүлэх арга зам, стратеги
1 Суралцагчид чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор хангах, суралцах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх
  • Суралцагчдын сургуульд хамрагдалтыг ихэсгэх
  • Хүүхдийн эрхийг хангаж тэднийг тэгш суралцах боломжоор хангах
2 Боловсролын үйлчилгээг чанартай үзүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх
  • Хичээлийн байр, сургалтын зориулалттай талбай, анги, танхим болон сургалтын хэрэглэгдэхүүн, ном сурах бичиг, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамжийг сайжруулах
  • Суралцагчдын суралцах эрүүл, аюулгүй, таатай  орчинг бүрдүүлэх
  • Багш, ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бий болгох, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх.
3 Сургуулийн менежментийн бодлогыг боловсронгуй болгох
  • Сургуулийн эрх зүйн орчинг шинэ нөхцөл байдалд тохируулан боловсруулж, мөрдөх,
  • Сургуулийн амьдралд эцэг эх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
  • Цахим мэдээлэлд тулгуурласан төлөвлөлт, менежментийг хөгжүүлэх
  • Удирдлагын бүтцийг боловсронгуй болгох
  • Гадаад, дотоод харилцааг өргөжүүлэх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.3.Сургуулийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө, хэрэгжилтийг үнэлэх үзүүлэлт. /2013-2017/

                                                                                                              Хүснэгт 4.

Хэрэгжүүлэх хөтөлбөр Хөтөлбөрийн бүрэлдэхүүн Гаралтын үр дүн ба шалгуур үзүүлэлт
Хүртээмж
Зорилго 1. Суралцагчид чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор хангах, суралцах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх
1.1.Боловсролын хамран сургалтын хүрээг нэмэгдүүлэх,  боловсролын үйлчилгээг тэгш хүргэх 1.1.1.     6 настай хүүхдийг сургуульд бүрэн хамруулах

1.1.2.     Хичээлийн байрны суудлын тоог   нэмэгдүүлэх

 

·         Хамран сургах тойргийн 6 настай хүүхдийг 100% сургуульд хамруулсан байна.

·         Хичээлийн байрны суудлын тоог нэг ангид 35 болгоно.

 

1.2. Зорилтот бүлгийн суралцагчдыг сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх.

1.3.1.     Амьжиргааны түвшин доогуур, өнчин, хагас өнчин хүүхдүүдийг хичээлийн хэрэглэл, сурах бичгээр үнэ төлбөргүй хангах

1.3.2.     Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг ердийн ангид суралцуулах

·         Зорилтот  бүлгийн суралцагчдын нийгмийн асуудал шийдэгдэнэ. Сургууль завсардагчдын тоо буурна.

·         Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд суралцах явдал нэмэгдэнэ.

1.3.Бага ангийн суралчдад “Үдийн хоол” өгөх ажлыг хэрэгжүүлэх 1.3.1.     1-5 ангийн сурагчдад өдөрт нэг удаа халуун хоолоор үйлчилнэ.

1.3.2.     Бага ангид өдөр өнжүүлэх бүлэг хичээллүүлэх.

·         Бага ангийн сурагчдыг үдийн хоолоор үйлчлэх тогтолцоо бүрдэнэ.

·         25 хүүхэд өдөр өнжүүлэх бүлэгт хамрагдана.

Чанар
Зорилго 2. Боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх
2.1. Боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлэх 2.1.1.     Шинэ стандартыг хэрэгжүүлж турших

2.1.2.     Мэдээлэл харилцаа холбооны шинэ технолги нэвтрүүлэх

2.1.3.     Багшийн хангамжийг сайжруулах

2.1.4.     Багш ажил дээрээ тасралтгүй суралцах тогтолцоог бий болгох

2.1.5.     Зайны сургалт явуулах

2.1.6.     Цогцолбор сургуулийг бүсийн мэргэжил дээшлүүлэх төв болгох

2.1.7.      Цогцолбор сургуульд мэргэжлийн боловсрол /үсчин, гоо сайханч, тогооч, нарийн боовчин гэх мэт/ олгох сургалт явуулах

·         Багшлах боловсон хүчнээр хангагдана.

·         Чанартай багш, удирдах ажилтан бэлтгэгдэх таатай орчин бүрдэнэ.

·         Багш нар компьютер болон интернет ашиглан суралцах, сургалт явуулах боломжтой болно.

·         Жилд багш нарын 50-иас доошгүй хувийн мэргэжлийг дээшлүүлнэ.

·         Мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэнэ.

2.2.Багш ажилт-нуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх 2.1.1.     Багш ажилтнуудын ажлыг үнэлэх аргачлал боловсруулж мөрдөх

2.1.2.     Багш, ажилтнуудад ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл, урамшуулал олгох

2.1.3.     Багш, ажилтнуудыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах

2.1.4.     Багшийн бичсэн ном, гарын авлагыг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх

2.1.5.     Сургуулийн туслах аж ахуйг бий болгон хөгжүүлэх

2.1.6.     Багш нар зуны амралтаар хөдөлмөр эрхлэхэд нь туслах

·         Багш, ажилтнуудын нийгмийн асуудал шийдвэрлэгдэнэ

·         Багш ажилтнуудын эрүүл мэндийн байдал сайжирна.

·         Багш ажилтнуудын ажиллах хүсэл эрмэлзэл дээшилнэ.

·         Байгууллагын дотор ажиллах орчноо сайжруулах, нийгмийн асуудлаа шийдэх сонирхол хүчин чармайлт нэмэгдэнэ.

2.3.Сургуулийн орчинг сайжруулж сургалтын тоног төхөөрөмж,  хэрэглэгдэхүүн, нрм сурах бичгийн хангамжийг нэмэгдүүлэх 2.3.1.     Сургуулийн номын санг баяжуулах, цахим номын сан байгуулах

2.3.2.     Хичээлийн кабинетүүдийг байгуулах

2.3.3.     Компьютерийн кабинетүүдийг байгуулж интернетэд холбох

2.3.4.     Анги танхимын сандал ширээг шинэчлэх

2.3.5.     Биеийн тамир,  чийрэгжүүлэлтийн хэрэгсэл,  хөгжмийн зэмсэг, технологийн хичээлийн багаж хэрэгслийн  хангалтыг нэмэгдүүлэх

2.3.6.       Хөл бөмбөгийн болон биеийн тамирын талбайг иж бүрнээр  ажиллуулах

 

·         Сургалтын орчны шинэ стандарт мөрдөгдөнө

·         Компьютерийн хүрэлцээ хангамж сайжирч ахлах ангид 10 сурагчид, дунд ангид 20 хүүхдэд, бага ангид 30 хүүхдэд нэг компьютер ногдоно.

·         Сургалтын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт жил бүр 8 хувиар нэмэгдэнэ.

·         Сургуулийн нийт суудлын 60 хувь шинэчлэгдэнэ.

·         Сургууль дотор модон эдлэлийн жижиг үйлдвэрлэл бий болно.

·         Биеийн тамир чийрэгжүүлэлтийн танхим бий болно.

·         Хөгжмийн боловсролыг олгох хичээлийн хэрэглэгдэхүүний тоо нэмэгдэнэ.

·         Биеийн тамирын болон хөл бөмбөгийн орчин үеийн тохижолттой талбайтай болно.

Менежмент
Зорилго 3. Сургуулийн менежментийг боловсронгуй болгох
3.1.Удирдах ажилтнуудын ур чадвар, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх 3.1.1.     Багш, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг нарийвчлан гаргах

3.1.2.     Багш, ажилтнуудыг сонгон шалгаруулалтаар авах тогтолцоо бий болгох

3.1.3.     Бүх түвшний менежерүүдийг менежментийн сургалтанд хамруулах

3.1.4.     Багшийн ёс зүйг ажлын үндсэн шалгуур болгох

 

·         Багш, ажилтнуудыг ажилд авах явдал нээлттэй, шударга болно.

·         Ажлын байранд тавигдсан ур чадварыг хөгжүүлэхтэй холбогдсон сургалтууд зохион байгуулна.

·         Сургуулийн удирдах ажилтнууд /5 хүн/ менежментийн чиглэлээр дипломын болон сертификатын сургалтанд хамрагдана.

·         Багш, ажилтнуудын ёс зүй дээшилж, боловсролын үнэлэмж, нэр хүнд өснө.

3.2.    Сургуулийн амьдралд эцэг эх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

 

3.2.1.     Сургуулийн өөрийн удирдлагыг хөгжүүлэх

3.2.2.     “Хүүхдэд ээлтэй сургууль”, “Эрүүл мэндийг дэмжигч сургууль”, “Ногоон сургууль”, “Нээлттэй сургууль” –ийн үзэл санааг хэрэгжүүлэх

3.2.3.     “Зөв Монгол хүүхэд”, “Авьяас”, “Ном”, “Аялагч хүүхэд”  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх

3.2.4.     Сургуулийн үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт, тайлан мэдээг   цахим сүлжээнд хамруулж эцэг, эх, иргэдэд нээлттэй мэдээлэх,

·         Сургуулийн зөвлөлийн чадавхи дээшилнэ.

·         Сургуулийн болон сургалтын албан бичиг хөтлөлт шуурхай болж, сургуулийн мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил тод болно.

·         Хүүхдийн хөгжил, төлөвшил хангагдана.

3.3.    Гадаад, дотоод харилцааг өргөжүүлэх 3.3.1.     Гадаад, дотоодын ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харилцаа холбоо тогтооно.

3.3.2.     Иргэд, байгууллагуудаас боловсролыг дэмжсэн хандив, тусламжийг эрх зүйн хүрээнд зөв зарцуулах

·         Хамтарч ажилладаг байгууллагуудтай харилцаагаа өргөжүүлнэ.

·         Сургуулийн санхүүгийн бие даасан байдал нэмэгдэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.4.Сургуулийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө, хэрэгжилтийг үнэлэх үзүүлэлт. /2018-2022/

                                                                                                              Хүснэгт 5

Хэрэгжүүлэх хөтөлбөр Хөтөлбөрийн бүрэлдэхүүн Гаралтын үр дүн ба шалгуур үзүүлэлт
Хүртээмж
Зорилго 1. Суралцагчид чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор хангах, суралцах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх
1.1.Боловсролын хамран сургалтын хүрээг нэмэгдүүлэх,  боловсролын үйлчилгээг тэгш хүргэх 1.1.1.     6 настай хүүхдийг сургуульд бүрэн хамруулах

1.1.2.     1 дүгээр ангид элсэгчдийн тоог 350-иас хэтрүүлэхгүй байх

 

·         Хамран сургах тойргийн  зургаан настай хүүхдийг 100% сургуульд хамруулсан байна.

·         Хичээлийн байрны суудлын тоог нэг ангид 35 болгоно.

 

1.2. .Эмзэг бүлгийн суралцагчдыг сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх.

1.2.1.     Амьжиргааны түвшин доогуур, өнчин, хагас өнчин хүүхдүүдийг хичээлийн хэрэглэл, сурах бичгээр үнэ төлбөргүй хангах

1.2.2.     Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг ердийн ангид суралцуулах

·         Эмзэг бүлгийн суралцагчдын нийгмийн асуудал шийдэгдэнэ. Сургууль завсардагчдын тоо буурна.

·         Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд суралцах явдал нэмэгдэнэ.

1.3.Бага ангийн суралчдад “Үдийн хоол” өгөх ажлыг хэрэгжүүлэх 1.3.1.     1-5 ангийн сурагчдад өдөрт нэг удаа халуун хоолоор үйлчилнэ.

1.3.2.     Бага ангид өдөр өнжүүлэх бүлэг хичээллүүлэх.

1.3.3.     Багш, ажилтнуудын хүүхдийг өдөр өнжүүлэх бүлэгт хамруулах

·         Бага ангийн сурагчдыг үдийн хоолоор үйлчлэх тогтолцоо бүрдэнэ.

·         25 хүүхэд өдөр өнжүүлэх бүлэгт хамрагдана.

·         Багш нарын нийгмийн асуудал шийдэгдэнэ

Чанар
Зорилго 2. Боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх
2.1.Боловсролын стандартыг хангах 2.1.1.     Бүх түвшний боловсролын стандартыг хангах

2.1.2.     Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх

2.1.3.     Багш ажлын байран дээрээ мэргэжил дээшлүүлэх “Сургууль төвт тогтолцоо”-г бий болгох

2.1.4.     Ахлах ангийн сургалтын хөтөлбөрийг уян хатан болгох

2.1.5.     Ахлах ангид мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрийг боловсруулж турших

2.1.6.     Хичээл бүрийн хөтөлбөрийн агуулгад  эх орны түүх соёл, ес заншил, үндэсний бахархалын  тухай агуулгыг оруулах

2.1.7.     Сургалтын цахим хэрэгсэл, хэрэглэгдэхүүний хүрэлцээ хангамжийг сайжруулах

2.1.8.     Зайны онлайн сургалт явуулах нөхцлийг бүрдүүлэх, турших

2.1.9.     Мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх

2.1.10.   Үр дүнд суурилсан үнэлгээний шинэ арга зүйг нэвтрүүлэх

·         Сургалтын чанар, үр ашиг дээшилнэ.

·         Багшийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар сайжирна.

·         Ахлах ангийн суралцагчид мэргэжлийн чиг баримжаатай болж түүний дагуу хичээлээ сонгон уян хатан  хөтөлбөрөөр хичээллэн дуртай мэргэжлээ эзэмших боломж бүрдэнэ.

·         Багш нар компьютер болон интернет ашиглан суралцах, цахим болон онлайн сургалт явуулах боломжтой болно.

·         Жилд багш нарын 50-иас доошгүй хувийн мэргэжлийг дээшлүүлж, зэрэгтэй багшийн эзлэх хувийн жин нэмэгдэнэ.

·         Суралцагчдын дүн бодитой үнэлэгдэнэ.

·         Суралцагчдад эх орныхоо түүх, соёлоор бахархах, ёс заншлаас суралцах үндэсний дархлаа бий болно.

2.2.Багш ажилт-нуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх 2.2.1.     Багш ажилтнуудын ажлыг үр дүнд суурилсан үнэлгээний шинэ арга зүйгээр үнэлэх

2.2.2.     Багш, ажилтнуудад ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл, урамшуулал олгох

2.2.3.     Багш, ажилтнуудыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах

2.2.4.      Багшийн бичсэн ном, гарын авлагыг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх

2.2.5.     Сургуулийн ногооны талбайтай болж, хямд хүнсний ногоогоор хангах

2.2.6.     Багш ажилтнуудыг “Аялагч багш” хөтөлбөрөөр гадаадын болон өөрийн улсын үзэсгэлэнт газруудаар аялуулах

2.2.7.     Багш нар зуны амралтаар сургалт явуулахад анги танхимаар хангах.

2.2.8.     Хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журманд заасан хөнгөлөлт, тэтгэмжийг олгох

·         Багш, ажилтнуудын нийгмийн асуудал шийдвэрлэгдэнэ

·         Багш ажилтнуудын эрүүл мэндийн байдал сайжирна.

·         Багш ажилтнуудын ажиллах хүсэл эрмэлзэл дээшилнэ.

·         Байгууллагын дотор ажиллах орчноо сайжруулах, нийгмийн асуудлаа шийдэх сонирхол хүчин чармайлт нэмэгдэнэ.

2.3.Сургуулийн орчинг сайжруулж сургалтын тоног төхөөрөмж,  хэрэглэгдэхүүн, нрм сурах бичгийн хангамжийг нэмэгдүүлэх 2.3.1.     Сургуулийн 3 номын сангийн номын фондыг  баяжуулах, цахим номын сан байгуулах

2.3.2.     Бүх мэргэжлээр хичээлийн кабинетүүдийг байгуулах, сайжруулах, шинэчлэх

2.3.3.     Компьютерийн 3 кабинетийн суудлын тоо, компьютерийн тоог нэмэгдүүлэх, шинэчлэх

2.3.4.     Анги танхимын сандал ширээг шинэчлэх

2.3.5.     Биеийн тамир,  чийрэгжүүлэлтийн хэрэгсэл,  хөгжмийн зэмсэг, технологийн хичээлийн багаж хэрэгслийн  хангалтыг нэмэгдүүлэх

2.3.6.      Хөл бөмбөгийн болон биеийн тамирын талбайг шинэчлэн засварлах

2.3.7.     Бүх анги танхимыг LCD дэлгэцээр хангах

2.3.8.     Спортын 2 заал, 1 урлаг зааланд бүрэн хэмжээний их засвар хийх

·         Хүүхэд сурч, хөгжих, эрүүл аюулгүй таатай орчин бүрдэнэ.

·         Номын сангийн суудлын тоо нэмэгдэнэ.

·         Компьютерийн хүрэлцээ хангамж сайжирч хүүхэд бүр мэдээлэл зүйн хичээлээр компьютертэй болно.  

·         Сургалтын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт жил бүр 30 хувиар нэмэгдэнэ.

·         Сургуулийн нийт суудлын 20 хувь шинэчлэгдэнэ.

·         Биеийн тамирын талбай, чийрэгжүүлэлтийн танхимын ашиглалт сайжирна.

·         Хөгжмийн боловсролыг олгох хичээлийн хэрэглэгдэхүүний тоо нэмэгдэнэ.

·         Дугуйлан, секцэнд хамрагдах сурагчдын тоо нэмэгдэнэ.

 

Менежмент
Зорилго 3. Сургуулийн менежментийг боловсронгуй болгох
3.1. Удирдах ажилтнуудын ур чадвар, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх 3.1.1.     Багш, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг нарийвчлан гаргах

3.1.2.     Багш, ажилтнуудыг сонгон шалгаруулалтаар авах тогтолцоо бий болгох

3.1.3.     Бүх түвшний менежерүүдийг менежментийн сургалтанд хамруулах

3.1.4.     Багшийн ёс зүйг ажлын үндсэн шалгуур болгох

 

·         Багш, ажилтнуудыг ажилд авах явдал нээлттэй, шударга болно.

·         Ажлын байранд тавигдсан ур чадварыг хөгжүүлэхтэй холбогдсон сургалтууд зохион байгуулна.

·         Сургуулийн удирдах ажилтнууд /5 хүн/ менежментийн чиглэлээр дипломын болон сертификатын сургалтанд хамрагдана.

·         Багш, ажилтнуудын ёс зүй дээшилж, боловсролын үнэлэмж, нэр хүнд өснө.

3.2.Сургуулийн амьдралд эцэг эх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

 

3.1.5.     Сургуулийн зөвлөлийг шинэчлэн байгуулах

3.1.6.     “Хүүхдэд ээлтэй сургууль”, “Эрүүл мэндийг дэмжигч сургууль”, “Ногоон сургууль”, “Нээлттэй сургууль” –ийн үзэл санааг эцэг эхийн оролцоотой хэрэгжүүлэх

3.1.7.     Сургуулийн үйл ажиллагааг вэб сайт болон самбараар, эцэг эхийн хурлаар  эцэг, эх, иргэдэд нээлттэй мэдээлэх,

3.1.8.     “Нээлттэй хаалганы өдөр”-ийг жил бүр явуулж занших

·         Сургуулийн зөвлөлийн чадавхи дээшилнэ.

·         Сургуулийн болон сургалтын албан бичиг хөтлөлт шуурхай болж, сургуулийн мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил тод болно.

·         Хүүхдийн хөгжил, төлөвшил хангагдана.

3.3.Гадаад, дотоод харилцааг өргөжүүлэх 3.1.9.     Гадаад, дотоодын ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харилцаа холбоо тогтооно.

3.1.10.   Гадаад дотоодын байгууллага, иргэдээс хөрөнгө оруулалт татах

·         Хамтран ажиллагаатай байгууллагуудтай уламжлалт харилцаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ хуучин Зөвлөлтийн 9 дүгээр сургуулийн төгсөгчид болон ОХУ-ын Буриадын сургуулиудтай хамтын ажиллагаа тогтооно.

·         Сургуулийн санхүүгийн бие даасан байдал нэмэгдэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дөрөв. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БИЙ БОЛОХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДАГДАХ НӨӨЦИЙН ТООЦОО

  • Хэрэгцээний урьдчилсан тооцоо
    • Тооцооны үл хамаарах хувьсагч.

Дор дурдсан нөхцлүүд нь хөгжлийн хөтөлбөрийг  хэрэгжүүлэх хугацаанд бий болох сургуулийн хэрэгцээ, санхүүг тодорхойлох тооцооны үл хамаарах хувьсагчид болно. Үүнд:

  • Хүүхдийн сургуульд элсэх хуулийн нас 6 байна.
  • Ерөнхий боловсролын сургууль нь  5+4+3 буюу 12 жилийн сургалтын тогтолцоотой байна.
  • Суралцагчид хичээл бүрээр нэг сурах бичигтэй байна.
  • Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн нас нь бага боловсрол олгох нас 6-10, дунд ангийн хүүхдийн нас 11-14, ахлах ангийн хүүхдийн нас 15-17 байна.
  • Бага боловсролын багшийн 7 хоногийн цагийн норм 19, сурагчийн 7 хоногийн хичээлийн дундаж цаг 25, дунд, ахлах ангийн багшийн 7 хоногийн цагийн норм 19, сурагчийн 7 хоногийн хичээлийн дундаж цаг 35 байна.
  • Анги дүүргэлт: 1 ангид 35-40 хүүхэд байна.
  • Сургуульд үзэх хичээлийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу явуулна.
  • Нийт суралцагчдын хэтийн төлөв.

Бага боловсрол олгох ангийн суралцагчид                                            Хүснэгт 6

Асуулт 2013 2015 2017 2019 2022
Нийт суралцагчид 1239 1828 2103 2429 2500
Үүнээс Эрэгтэй 642 952 1099 1241 1250
Эмэгтэй 597 876   1004 1188 1250

Дунд ахлах ангийн суралцагчид                                                                 Хүснэгт 7

Асуулт 2013 2015 2017 2019 2022
Нийт суралцагчид 1228 1330 1362 1436 1610
Үүнээс Эрэгтэй 590 609 642 725 805
Эмэгтэй 638 721 720 711 805

 Өдөр өнжүүлэх бүлэгт хамрагдагчид                                                        Хүснэгт 8

Асуулт 2013 2015 2017 2019 2022
Нийт хамрагдагчид 20 24 25 27 30
Үүнээс Эрэгтэй 12 9 12 14 15
Эмэгтэй 8 15 13 13 15
  • Сургуулийн багш ажилтнуудын хэтийн төлөв.

Сургуулийн багш ажилтнуудын хэтийн төлөв.                                        Хүснэгт 9

Асуулт 2013 2015 2017 2019 2022
Нийт ажиллах багш 122 134 141 151 165
Нийт шаардлагатай ажилтнууд 41 44 44 47 50
Сургалтын төлөвлөгөө ёсоор шаардагдах багшийн тоо 12 7 10 14
  • Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, барилгын хэрэгцээний хэтийн төлөв.

Бага боловсролын сурах бичиг, багшийн гарын авлага                     Хүснэгт 10

Асуулт 2013 2015 2017 2019 2022
Нийт ашиглах сурах бичиг 1239 1828 2013 2429 2500
1 анги 325  505 542 570 500
2 анги 245 482 491 522 500
3 анги 208 338 490 495 500
4 анги 191 258 324 498 500
5 анги 270 245 256 344 500
Эмзэг бүлгийн хүүхдэд олгох сурах бичиг          
1 анги
2 анги
3 анги
4 анги
5 анги

Дунд ангийн сурах бичиг, гарын авлага.                                                 Хүснэгт 11

  2013 2015 2017 2019 2022
Нийт ашиглах сурах бичиг 741 658 838 900 980
6 анги 183 173 233 235 245
7 анги 69 237 183 234 245
8 анги 249 180 243 191 245
9 анги 240 68 179 240 245
Эмзэг бүлгийн хүүхдэд олгох сурах бичиг 12 17 19 28 36
6 анги 2 2 5 7 9
7 анги 3 8 4 7 9
8 анги 5 4 6 7 9
9 анги 2 3 4 7 9

Ахлах ангийн сурагчдын сурах бичиг, гарын авлага.                           Хүснэгт 12

  2013 2015 2017 2019 2022
Нийт ашиглах сурах бичиг 487 672 526 536 630
10 анги 236 247 74 197 210
11 анги 105 200 248 87 210
12 анги 146 225 204 252 210
Эмзэг бүлгийн хүүхдэд олгох сурах бичиг 19 15 14 24 30
10 анги 8 5 4 8 10
11 анги 11 8 7 8 10
12 анги 2 3 8 10

 Сургуульд шинээр шаардагдах суудал, орны тоо.                              Хүснэгт 13

Асуулт 2013 2015 2017 2019 2022
Байгаа суудлын тоо /2 ээлж/ 2467 3158 3465 3865 4110
Шинээр шаардагдах суудлын тоо 691 307 400 245

Жич: Хичээлийн “А” байрны хүчин чадал 1280 суудал, “Б” байрны хүчин чадал 1380 суудал, нийт 3660 хүүхэд /2 ээлжээр/

  • Шаардагдах санхүүгийн тооцоо

Сургуулийн зардлын бүтэц.                                                                      Хүснэгт 14

Үзүүлэлт 2013 2015 2017 2019 2022
Нийт зардлын дүн 1793481,9 1861036,7 2227588.9 2606279,0 3049347,2
1.Цалин хөлс болон нэмэгдэл урамшуулал 1248413,6 1435159 1582241.7 1851222,7 2165930,5
Үндсэн цалин 1149694,9 1355064,1 1481525.7 1733385,0 2028060,4
Үр дүнгийн урамшуулал 98718,7 80094,9 100716.0 117837,7 137870,1
2.АОТНДШ 147445,2 157167,9 174321.6 203956,2 238628,7
Тогтмол зардал 80552,9 103616,7 144229.1 168748,0 197435,1
Гэрэл цахилгааны 17719,7 34294,1 47598,2 55689,8 65157,0
Түлш халаалтын 45620,5 58386,9 73813.1 86361,3 101042,7
Цэвэр бохир усны зардал 17212,7 10935,7 22817.8 26696,8 31235,2
3.Хангамж, бараа материалын зардал 15319,7 8748,9 15148.3 17723,5 20736,4
Бичиг хэргийн 9806,3 1966,4 2955.0 3457,3 4045,0
Тээвэр шатахууны 550 50 189.0 221,1 258,5
Шуудан, холбооны 3503,4 2805,7 3023.6 3537,6 4138,9
Ном хэвлэлийн 91 751 2675.4 3131,2 3663,5
Жижиг эд хогшил худалдан авах 550 3175,8 4852.9 5677,8 6643,0
Хог хаягдал зайлуулах зардал 1452.4 1699,3 1988,1
4.Норматив зардал 5307,3 718,2 5424.6 6346,7 7425,6
Эм 306,7 0 1374.1 1470,2 1720,1
Зөөлөн эдлэл, нормын хувцас худалдан авах 5000,6 718,2 4050,5 4334,0 5070,7
5.Урсгал засвар 4101,1 1909 10049.1 11757,4 13756,1
6.Бараа үйлчилгээний зардал 116228,7 126017,6 228910.0 267824,7 313354,8
Биеийн тамирын уралдаан тэмцээний 750 0 0 0 0
Бараа үйлчилгээний 0 0 10649.9 12460,3 14578,5
Холбоо, суваг ашигласны 609,7 88,9 0 0 0
Хичээл-сургалт үйлдвэрлэлийн дадлагын 8575 4059,7 20920.1 22384,5 26189,8
“Үдийн цай”-ны 105085 121203,8 197340.0 230887,8 270138,7
Төлбөр, хураамж, жижиг татварууд 1209 665,2 0 0 0
7.Томилолт, зочны зардал 0 0 1997.7 2337,3 2734,6
Дотоод албан томилолт 0 0 1997.7 2337,3 2734,6
8.Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ 0 0 4357.3 5098,0 5964,9
Бусдаар гүйцэтгүүлсэн ажил 0 0 4357.3 5098,0 5964,9
9.Бусад урсгал зардал 176113,4 27699,4 60909.5 71264,1 83378,9
Нэг удаагийн тэтгэмж, урамшуулал 0 3359,2 0 0 0
Тэтгэвэр тэтгэмж 176113,4 24340,2 60909.5 71264,1 83378,9
Шагнал урамшил 0 0 0 0 0
10.Нийт орлогын дүн 1793481,9 1861036,7 2227588.9 2606279,0 3049347,2
Үндсэн үйл ажиллагааны орлогоос санхүүжих 6792,5 8510 15000.0 17550,0 20533,5
Туслах үйл ажиллагааны орлогоос санхүүжих 1100 5547,5 5200.0 6084,0 7118,2
Орон нутгийн төсвөөс санхүүжих 0 0 0 0 0
Төсвөөс санхүүжих 1785589,4 1846979,2 2207388.9 2582645,0 3021694,6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тав. ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ.

  • Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, нэгжүүдийн үүрэг хариуцлага.

Сургуулийг 2013-2022 онд хөгжүүлэх  хөгжлийн хөтөлбөрийг дүүргийн нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн талаарх суурь бодлоготой уялдуулан боловсролын тогтолцооны бүтцэд тулгуурлан хэрэгжүүлнэ. Хөгжлийн хөтөлбөрийг  хэрэгжүүлэх удирдлагын бүтцийг зургаар үзүүлбэл:

Зураг 3. Сургуулийн удирдлагын бүтэц                                                       Зураг 4

 

Сургуулийг 2013-2022 онд хөгжүүлэх  хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор удирдлагын бүтэц дэх элементүүд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

А.Орон нутгийн засаг захиргаа.

  • Хөтөлбөрийн дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлагатай бодлого, эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх:
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дутагдах санхүүжилтийг гадаад, дотоодын эх үүсвэрээр бүрдүүлэх:
  • Хөтөлбөрийн гол үзүүлэлтүүдийг  төсвийн менежертэй байгуулах үр дүнгийн гэрээнд тусгаж хэрэгжүүлэх:
  • Хөтөлбөрийн  хэрэгжилтийн тайлантай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх:

Б.Сургуулийн зөвлөл.

  • Хөтөлбөрийг хэлэлцэж, санал оруулах:
  • Хөтөлбөрийн  хэрэгжилтийн тайлантай танилцаж зөвлөгөө өгөх:
  • Хөтөлбөрийн биелэлтийг хангах талаар дүүргийн  засаг захиргааны байгууллагуудад хүсэлт тавих:

В. Сургуулийн захирал:

  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэгж, хэсэг бүрийн уялдаа холбоог хангасан нэгдсэн удирдлагаар хангах:
  • Хөтөлбөрийг  хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох:
  • хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дутагдах санхүүжилтийг хандивлагч байгууллага, иргэдэд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх:
  • Хөтөлбөрийг  хэрэгжүүлэх жил бүрийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх:
  • Хөтөлбөрт заасан зарим үзүүлэлтүүдийг төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээнд жил бүр тусгаж хэрэгжүүлэх:

Г. Ерөнхий менежер, сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан нар.

  • Хөтөлбөрийг  хэрэгжүүлэхийн тулд сургууль хөгжүүлэх болон /оператив/ нэг жилийн хугацаатай төлөвлөлтүүдийг хийж хэрэгжилтийг хангах
  • Хөтөлбөрийн  хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, оношлогоо, үнэлгээ хийх үзүүлэлтүүдийг боловсруулан хэрэгжүүлнэ.
  • Хөтөлбөрийн  хэрэгжилтийн талаарх мэдээллийг цуглуулан нэгтгэж, мэдээллийн бааз бий болгох:
  • Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар жил бүр хамт олны хуралд тайлагнах зэрэг болно.
  • Хяналт-шинжилгээ.

Сургуулийг 2013-2022 онд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээний үзүүлэлтүүдийг боловсруулах, мэдээлэл цуглуулах, мэдээллийн бааз байгуулах, дүн шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, хэрэгжилтийн тайланг холбогдох газрууд, хамт олонд мэдээлэх чиг үүргийг сургуулийн захиргаа, захирлын тушаалаар томилогдсон комисс хариуцан гүйцэтгэнэ.

Хөтөлбөрийн  хяналт нь дараах бүдүүвчээр явагдана.

Зураг 4. Хяналтын үе шатууд.                                                                         Зураг 5

Хөтөлбөрийн  хэрэгжилтэнд дараах байдлаар хяналт-шинжилгээ хийж үнэлнэ. Үүнийг хүснэгтээр үзүүлбэл:

Хүснэгт 15    

Агуулга Хугацаа Хяналт-шинжилгээ-үнэлгээ өгөх хэлбэр Хяналт-шинжилгээ-үнэлгээ өгөх субьект
Бодлогын зорилго, стратегиуд 2013-2022 Сургуулийн нэгдсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, оношилгоо Хөндлөнгийн хяналтын байгууллага.

Сургуулийн комисс

Сургуулийн зөвлөл

Дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө 2013-2017

2018-2022

Сургуулийн жил бүрийн ажлын тайлан, үнэлгээ

Үр дүнгийн байнгын хяналт

Хамт олны хурал

Багш нарын зөвлөлийн хурал

Тэнхимийн хурал

Сургуулийн комисс

Сургалтын менежерүүд

Нийгмийн ажилтан

Тэнхимийн эрхлэгчид

Жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөө Хичээлийн жил бүр

 

 

 “ОЮУНЫ УНДРАА” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ЗАХИРГАА