Үндсэн агуулга руу шилжих

Аялагч хүүхэд

Сурагчид байгальтай шууд харилцаж суралцан, байгалийн ухааны мэдлэгээ бодит орчинд судалж, ажиглаж, чадваржих олон талын ач холбогдолтой хөтөлбөр. Анги, бүлгээрээ багш нарынхаа хамт Монгол орны байгаль, түүх, соёлын газруудаар аялна.

  • Байгальтай харилцаж, бодит орчинд суралцах
  • Байгалийн ухааны үзэгдлийг газар дээр нь судлах, ажиглах
  • Эх орныхоо байгаль, түүхт газрыг таньж мэдэх

2011–2018 онд 23 аялалд 5 513 сурагч, 863 багш, ажилтан хамрагдаж, нийт 7 172 км замыг туулжээ.

Аялагч хүүхэд хөтөлбөрийн аялалд оролцсон сурагчид

Аялагч багш

Зорилго. Багш, ажилчдад Монгол орны болон гадаад орны үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газруудыг үзүүлж, ард түмний зан заншлыг сурталчлан таниулах, гадаад орны хөгжил дэвшилтэй танилцуулах.

Хүрэх үр дүн. Хамт олны халуун дулаан уур амьсгал, эерэг хандлагыг бий болгох, ажлын ачааллаа тайлах, Монгол орныхоо аймаг, сумдаар аялж түүхэн дурсгалт газрууд болон гадаад орны соёл, хөгжлийг таньж мэдэх, бахархах.

2011–2019 онд 9 удаа аялж, давхардсан тоогоор 846 багш, ажилтан 6 287 км замыг туулсан.

Аялагч багш 2015: Хөвсгөл далай

Хөтөлбөр тоогоор

оноос хэрэгжиж байна
2011
аялал зохион байгуулсан
32
сурагч аялсан
5 513
замыг туулсан
13 459км

Аяллын мэдээ, тэмдэглэл

/Аялагч хүүхэд, аялагч багш

Аялагч хүүхэд хөтөлбөр Л.Эрдэнэчимэг багштай 9-5 ангийн хамт олон

‘’Аялагч хүүхэд 2019’’2 өдөр 1шөнийн аялалд 9-5 анги 43-39хүүхдийн бүрэлдэхүүнтэй явсан. Уг аяллаар Улаанбаатар хотоос 90 км зайд орших Төв аймгийн Батсүмбэр сумын ‘’Бургалтайн ам’’ хэмээх түүхэн газарт очсон юм.

Аялагч багш: зорьсон газрууд

2011 оноос хойш 9 удаа аялж, давхардсан тоогоор 846 багш, ажилтан 6 287 км замыг туулсан. Аяллын картыг гүйлгэхэд газрын зураг дээр тухайн газар тодорно.

ОХУБНХАУУлаанбаатар123456789
2011 · Сэлэнгэ аймаг, «Ээж мод»96 багш, ажилтан322 км
  1. Аялагч багш 2011: Сэлэнгэ аймаг, «Ээж мод»
    1

    2011

    Сэлэнгэ аймаг, «Ээж мод»

    • 96 багш, ажилтан
    • 322 км

    6-р сарын 8–9. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд орших «Ээж мод»-ыг зорьж, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар аялан Орхон, Сэлэнгийн бэлчир газрыг үзсэн.

  2. Аялагч багш 2012: Хэнтий аймаг, «Хар зүрхний Хөх нуур»
    2

    2012

    Хэнтий аймаг, «Хар зүрхний Хөх нуур»

    • 73 багш, ажилтан
    • 215 км

    6-р сарын 10–13. 1189 онд Тэмүжинг Хамаг Монголын хаан ширээнд өргөмжилсөн түүхт газар. Нуурын эрэг дээрх Алтан ургийн 36 хааны модон сийлбэрийн цогцолбортой танилцав.

  3. Аялагч багш 2013: Хэнтий аймаг, «Бурхан Халдун»
    3

    2013

    Хэнтий аймаг, «Бурхан Халдун»

    • 78 багш, ажилтан
    • 350 км

    6-р сарын 11–14. Төрийн тахилгат Бурхан Халдун уул, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын байгаль, түүхтэй танилцав.

  4. Аялагч багш 2014: Архангай, Өвөрхангай, «Өгий нуур, Хархорин»
    4

    2014

    Архангай, Өвөрхангай, «Өгий нуур, Хархорин»

    • 81 багш, ажилтан
    • 400 км

    6-р сарын 11–14. Рамсарын конвенцид бүртгэлтэй Өгий нуур, Монголын хамгийн эртний буддын хийд Эрдэнэ Зуу, эртний Хархорумын туурийг үзэж, Булган, Архангай, Өвөрхангайн нутгаар аялав.

  5. Аялагч багш 2015: Хөвсгөл аймаг, «Хөвсгөл далай»
    5

    2015 · Онцлох

    Хөвсгөл аймаг, «Хөвсгөл далай»

    • 83 багш, ажилтан
    • 800 км

    6-р сарын 12–15. Монголын хамгийн гүн, дэлхийн эртний 17 нуурын нэг Хөвсгөл далайг Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөлийн нутгаар дамжин зорьсон.

  6. Аялагч багш 2016: ОХУ, Буриад, «Байгал нуур, Итгэлт хамба»
    6

    2016

    ОХУ, Буриад, «Байгал нуур, Итгэлт хамба»

    • 135 багш, ажилтан
    • 700 км

    6-р сарын 6–10. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн, дэлхийн хамгийн гүн цэнгэг устай Байгал нуур, Улаан-Үд хот дахь Итгэлт хамбын дацанд очсон хамгийн олон хүн хамрагдсан аялал.

  7. Аялагч багш 2017: БНХАУ, Манжуур хот
    7

    2017

    БНХАУ, Манжуур хот

    • 80 багш, ажилтан
    • 1 000 км

    6-р сарын 11–14. Дорнод аймгийн нутгаар аялж, Хөлөнбуйрын тал нутагт орших хилийн худалдааны төв Манжуур хоттой танилцав.

  8. Аялагч багш 2018: Завхан аймаг, «Отгонтэнгэр»
    8

    2018

    Завхан аймаг, «Отгонтэнгэр»

    • 108 багш, ажилтан
    • 1 200 км

    6-р сарын 10–13. Хангайн нурууны ноён оргил, мөнх цаст Отгонтэнгэр хайрханыг Төв, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Завхан аймгийн нутгаар дамжин зорьсон.

  9. Аялагч багш 2019: Дорнод аймаг, «Халх гол»
    9

    2019 · Онцлох

    Дорнод аймаг, «Халх гол»

    • 112 багш, ажилтан
    • 1 300 км

    6-р сарын 14–17. 1939 оны Халхын голын байлдааны түүхт газрыг Хэнтий, Дорнод аймгийн нутгаар дамжин зорьсон. Хөтөлбөрийн хамгийн урт аялал.

Аялагч хүүхэд: аяллын маршрут (2011–2018)

  • 2011.04.16–28 · Хэрлэнгийн хөдөө арал

    Зай
    290 км
    Анги
    11-р анги
    Бүлэг
    7
    Сурагч
    210
    Багш, ажилтан
    42
  • 2011.05.21–06.02 · Горхи-Тэрэлж

    Зай
    140 км
    Анги
    5-р анги
    Бүлэг
    7
    Сурагч
    243
    Багш, ажилтан
    42
  • 2011.09.14–29 · Элсэн тасархай

    Зай
    230 км
    Анги
    9-р анги
    Бүлэг
    5
    Сурагч
    183
    Багш, ажилтан
    26
  • 2011.09.14–29 · Элсэн тасархай

    Зай
    460 км
    Анги
    9-р анги
    Бүлэг
    5
    Сурагч
    184
    Багш, ажилтан
    42
  • 2012.03.25–05.01 · Дуган хад

    Зай
    216 км
    Анги
    9-р анги
    Бүлэг
    4
    Сурагч
    165
    Багш, ажилтан
    32
  • 2012.03.25–05.01 · Дуган хад

    Зай
    216 км
    Анги
    11-р анги
    Бүлэг
    8
    Сурагч
    201
    Багш, ажилтан
    48
Бусад 17 мөрийг харах
  • 2012.05.10–16 · Манзушир хийд

    Зай
    120 км
    Анги
    5-р анги
    Бүлэг
    7
    Сурагч
    230
    Багш, ажилтан
    35
  • 2012.09.05–10.03 · Хар зүрхний Хөх нуур

    Зай
    400 км
    Анги
    9-р анги
    Бүлэг
    7
    Сурагч
    201
    Багш, ажилтан
    42
  • 2013.03.20–04.14 · Жанжин Чойр уул

    Зай
    400 км
    Анги
    11-р анги
    Бүлэг
    7
    Сурагч
    175
    Багш, ажилтан
    42
  • 2013.05.20–27 · Цонжин Болдог

    Зай
    120 км
    Анги
    5-р анги
    Бүлэг
    7
    Сурагч
    235
    Багш, ажилтан
    42
  • 2013.09.09–10.04 · Цогтын Хар балгас

    Зай
    300 км
    Анги
    9-р анги
    Бүлэг
    7
    Сурагч
    210
    Багш, ажилтан
    35
  • 2014.04.09–05.08 · Гүн-Галуут

    Зай
    320 км
    Анги
    11-р анги
    Бүлэг
    8
    Сурагч
    352
    Багш, ажилтан
    40
  • 2014.05.01–08 · Цонжин Болдог

    Зай
    120 км
    Анги
    5-р анги
    Бүлэг
    8
    Сурагч
    312
    Багш, ажилтан
    40
  • 2014.09.16–28 · Бүрэг эрэг

    Зай
    480 км
    Анги
    9-р анги
    Бүлэг
    7
    Сурагч
    248
    Багш, ажилтан
    31
  • 2015.04.23–29 · Манзушир хийд

    Зай
    120 км
    Анги
    5-р анги
    Бүлэг
    7
    Сурагч
    273
    Багш, ажилтан
    35
  • 2015.09.07–17 · Их газрын чулуу

    Зай
    1 200 км
    Анги
    9-р анги
    Бүлэг
    5
    Сурагч
    179
    Багш, ажилтан
    30
  • 2015.09.14–27 · Бага газрын чулуу

    Зай
    1 200 км
    Анги
    9-р анги
    Бүлэг
    7
    Сурагч
    273
    Багш, ажилтан
    42
  • 2017.05.02–14 · Партизаны САА

    Зай
    120 км
    Анги
    4-р анги
    Бүлэг
    6
    Сурагч
    230
    Багш, ажилтан
    35
  • 2017.05.14–21 · Партизаны САА

    Зай
    120 км
    Анги
    5-р анги
    Бүлэг
    7
    Сурагч
    266
    Багш, ажилтан
    35
  • 2017.09.13–27 · Ноён уул

    Зай
    240 км
    Анги
    9-р анги
    Бүлэг
    7
    Сурагч
    240
    Багш, ажилтан
    42
  • 2018.04.10–05.02 · Мэргэн Таньюкийн хөшөө

    Зай
    120 км
    Анги
    5-р анги
    Бүлэг
    10
    Сурагч
    390
    Багш, ажилтан
    35
  • 2018.05.03–09 · Мэргэн Таньюкийн хөшөө

    Зай
    120 км
    Анги
    4-р анги
    Бүлэг
    7
    Сурагч
    273
    Багш, ажилтан
    35
  • 2018.05.09–14 · Мэргэн Таньюкийн хөшөө

    Зай
    120 км
    Анги
    3-р анги
    Бүлэг
    6
    Сурагч
    240
    Багш, ажилтан
    35
  • Нийт · 23 аялал

    Зай
    7 172 км
    Бүлэг
    156
    Сурагч
    5 513
    Багш, ажилтан
    863

Аяллын цомог

Аяллын зураг, дурсамжаа хуваалцаарай

Сурагч, багш, эцэг эхчүүдэд

Аялалд оролцсон тэмдэглэл, зураг, бичлэгээ илгээвэл энэ булан болон сургуулийн цомогт нийтэлнэ.